
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт амжилттай болж өндөрлөсөн. Тус санал хураалтаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга одоогийн байдлаар 610.541 санал авч, М.Энхболд нэр дэвшигчээс 113.701 санал илүү авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох болзлоо хангаад буй. Тэгвэл Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнөөдөр 18.00 цагаас Ялалтын талбайд ЯЛАЛТАА тэмдэглэхээр болжээ.