
Гишүүн М.Оюунчимэг гал түймэртэй тэмцэх аянд нэгдэж буйгаа илэрхийлж, нэг сарын цалингаа хандивласан. Энэ үеэр төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нийтлэгдсэнийг хэлэх үү, “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гээч нь болох шахав. М.Оюунчимэг гишүүн 905 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн нь түүний талаар зарим хүн “Тэрбум шахуу төгрөг хадгалчихаад сарын цалин болох сая гаруйхан төгрөг хандивлахдаа яах вэ дээ” хэмээн шивэр, авир хийхэд хүргэсэн бололтой.