
Жагар тэргүүтэй Хариуцлага тооцох иргэдийн холбооноос НИТХ-ын, АН-ын бүлэг хүргүүлсэн "60 тэрбум"-ын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагын хариугаа нэхэж өнөөдөр мэдэгдэл хийв.
НЗДТГ-ын өмнө жагсаал хийсэн боловч зөрөөд хаалганы хэрэгт ороод байна. Тодруулбал, хаалгыг гурван удаа чанга биш тогшиход хаалга салаад уначихсан. Бидэнд бичлэг ч байгаа. Гэтэл хаалганы хавцас салж унасан явдлыг урьдчилан бэлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Төрийн албыг цэвэр байлгахын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, өнөөдөр дахин НЗДТГ-ын өмнө очиж, шаардлагынхаа хариуг нэхнэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг гадны шинжээчид нотолсон. Тиймээс төрийн албыг цэвэр байлгахын төлөө НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох ёстой. Ер нь бол төрийн албыг худалдаж, мөнгө олно гэдэг бол эх орноосоо урвасан гэмт хэрэг. Энэ асуудлыг нарийн судалбал одоогийн УИХ-ыг тараах хэмжээний хуулийн зөрчил бий” хэмээв.
