
Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй суудлаасаа татгалзаж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр орой МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны удирдах зөвлөлд өгчээ. Түүнийг огцруулахаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 төлөөлөгч санал гаргаж гарын үсэг зураад байсан юм.
Тэд хоёр сонгууль дамнан яригдаж буй 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан МАН-аас түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Нийслэлийн ИТХ юуны учир хуралдаж чадахгүй байгаа талаар нийслэлийн МАН-ын төлөөлөгч Ч.Гантулгатай хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.