Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Б.ПҮРЭВСҮРЭН: Мэдээллийг улс төрийн зорилгоор нууцаас хэсэгчлэн гаргах нь түгээмэл байна

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад буй. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан тус хуульд өнөөг хүртэл нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Түүнчлэн уг хуулийн нэр томьёоны тодорхойлолт давхардсан утгатай, хүрээ, жагсаалтаас гадуурх аливаа мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаатуулах боломж бүхий хэт өргөн хүрээний зохицуулалттай зэрэг маргаан цөөнгүй бий. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтийн онцлог, ач холбогдол, үр нөлөө, түүнийг тойрсон асуудлаар “Глоб интернэшнл” төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
2025-10-20

Н.ХИШИГТ: Бүх нийтийн санал хураалт нь үр дүн, үлдээсэн сургамжаараа Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлнэ

Монголын түүхнээ мөнхөд дурсагдах олон үйл явдал ХХ зуунд өрнөж, монголчууд эрх чөлөөнийхөө төлөө сэрж боссон, тэмцэж ялсан билээ. БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, одоогоос 80 жилийн тэртээх энэ өдөр улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулсан байдаг. Тухайн үед монголчуудын дөнгөж тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй юм. Манай улсын түүхэнд чухал ач холбогдол бүхий энэхүү үйл явдлын талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Н.Хишигттэй ярилцлаа.
2025-10-20

О.БОЛД-ЭРДЭНЭ: Спортын үе үеийн алдартнууд бол Биеийн тамирын сургуулийн нэрийн хуудас юм

Хөдөлмөрийн баатар зургаа, Ардын багш найм, Гавьяат тамирчин, дасгалжуулагч 100 гаруй, олимпын есөн медалтан “төрүүлсэн” Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуулийн захирал, Монголын жюү жицүгийн холбоог үүсгэн байгуулагч, анхны хар бүстэн Одсүрэнгийн Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр жүдо, самбо, кураш, үндэсний бөх, жюү жицүгээр хичээллэн, чамгүй амжилт гаргасан төдийгүй сүүлийн 20 жилийн хугацаанд бэлдсэн шавь нар нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1000 гаруй медаль хүртжээ.
2025-10-16

З.ЭНХБАЯР: Төсөв бол улс төржих, бүлэг хүний эрх ашигт нийцүүлэн батлах сэдэв биш

Улсын болон нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийж, олон нийт, тэр дундаа залуучуудад таниулах зорилгоор “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн кампанит ажлыг 2023 оноос хойш өрнүүлж буй “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяртай ярилцлаа. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн төрийн бус 18 байгууллага эл эвсэлд гишүүнчлэлтэй байдаг. Мөн тэд санхүүгийн салбарын мэргэшсэн шинжээчдийн зөвлөх хорооны тусламжтайгаар төсөвт хяналт тавьдаг аж.
2025-10-16

 Ц.АЛТАНСОР: Зүрх сэтгэлийн боловсрол гэдэг нь зөөлөн байх, үргэлж бусдыг бодох тухай ойлголт биш юм

“Боловсрол бол зөвхөн сурах биш, соёл, тархины хөгжил, сэтгэл судлал, эрүүл мэнд хүртэл үүнд хамааралтай” хэмээн боловсролыг арай өөр өнцгөөс тайлбарлах түүнийг Ц.Алтансор гэдэг. Тэрбээр МУИС-д олон улсын сэтгүүл зүй, Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсанаас гадна АНУ-ын Калифорни их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистр хамгаалжээ.
2025-10-15

Д.СЭЛЭНГЭЭ: Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрснээ мэдрэх сайхан байлаа

Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавыг анх хараад хөгжлийн бэрхшээлтэй хүн ч энэ спортоор хичээллээд амжилт гаргах боломжтой юм байна гэх итгэл төрсөн гэдэг.
2025-10-14

Монгол математикчдын бүтээлийг уул уурхай, цаг уур, эдийн засгийн салбарт тооцоолол хийхэд ашиглаж болно

Монголын математикч, физикчдийн бүтээл дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байна. Тодруулбал, Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нарын хамтарсан “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” бүтээл математикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж, дэлхийн олон орны эрдэмтэд тэдний бүтээлээс эш татан ашиглаж буй аж. Бүтээлийнх нь талаар “Тооцон бодох математик” судалгааны багийн эрдэмтэдтэй ярилцлаа.
2025-10-13

 Д.ШАГДАРСҮРЭН: Үргэлж хэтрүүлэн идэх нь альцгеймертэй болох эрсдэлийг нэмдэг

Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухаан хэрхэн тайлбарладаг, үүнээс сэргийлэх арга замуудын талаар Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд “Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухааны үүднээс шинжлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
2025-10-09

А.БАТТУЛГА: Медалийн тавцанд “Би дахиад жаахан хичээсэн бол Төрийн дууллаа эгшиглүүлэх байлаа” гэж бодож зогссон

Дэлхийн боксын холбооноос Британийн Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д “Алдар”спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Монголын багийн шагналыг буухиалж үргэлжлүүлсэн билээ.
2025-10-07

Б.БААСАНДОРЖ: Иргэд эдийн засгийн эрх чөлөөг хүсэж буй нь үнэн боловч ийм хуулиар баталгаажуулж чадахгүй

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар МУИСийн Хууль зүйн сургуулийн багш, татвар, бизнесийн эрх зүйн мэргэшсэн зөвлөх Б.Баасандоржтой ярилцлаа.
2025-10-07

И.ЦЭЛМҮҮН: Одоо надад тивийн тэмцээний медаль л дутуу байна

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 6А ангийн сурагч, “Босоо ноён” клуб, Сүү” хувьцаат компанийн тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, дэлхийн шатрын холбооны мастер И.Цэлмүүн өсвөр үеийнхний шатрын олон улсын тэмцээнд нэг бус удаа амжилт гаргаж, эхорныхоонэрийг өндөрт өргөж яваа шатарчдыннэг. Өвөө, ах хоёрынхоо шатар тоглохыг уйгагүй харж, сурсан тэрбээр хэдхэн жилийн дараа мэргэжлийн тамирчин болж, дэлхийн шилдгүүдтэй хөлөг дээр ана мана “тулалдана” гэж тухайн үед төсөөлөөгүй биз ээ.
2025-10-03

О.Доржжанцан: Олон спортын дотроос дугуйтай нөхөрлөсөндөө маш их баярладаг

АНУ-ын “Total civil construction” мэргэжлийн дугуйчдын багийн тамирчин О.Доржжанцантай ярилцлаа. Сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан тэрбээр хоёр жилийн өмнөөс жингээ хасах зорилгоор дугуй унаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд мэргэжлийн тамирчин болж чадсан нэгэн юм.
2025-10-02

 Ц.ЧИНЗОРИГ: Цул толгойт үлэг гүрвэлийн олдвор илрүүлснээр дэлхийн палеонтологийн салбарт шинэ хуудас нээлээ

Монгол эрдэмтэд хамгийн эртний цул толгойт үлэг гүрвэлийн олдвор илрүүлж, дэлхийн палеонтологийн салбарт шинэ нээлт хийсэн билээ. Тэд энэхүү судалгааны үр дүнгээ шинжлэх ухааны нэр хүндтэй “Na¬ture” сэтгүүлд саяхан нийтлүүлсэн юм. Судалгааны багийн ахлагч, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуулийн Биологийн шинжлэх ухааны сургуулийн зочин судлаач, доктор Ц.Чинзоригтой ярилцсанаа хүргэе.
2025-10-02

Т.ЦЭРЭНТОГТОХ: Гүүний саам бие махбодыг “засаж”, хоргүйжүүлдэг

Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, анагаах ухааны доктор, “Их маргад” эмнэлгийн үүсгэн байгуулагч Т.Цэрэнтогтохтой гүүний саамын ач холбогдлын талаар ярилцлаа. Түүнийг цахим орчинд идэвхтэй гэдгээр нь олон нийт андахгүй биз. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан ходоод, цөс, нойр булчирхай, элэгний өвчлөл болон эрүүл, зөв хооллолтын талаар зөвлөгөө, мэдээлэл байнга хүргэдэг билээ.
2025-10-01

Э.АРИУНЗАЯА: Муай тай миний дотор орших тэс өөр хүнийг сэрээсэн

Хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой, ном унших дуртай Э.Ариунзаяагийн сэтгэл муай тай спортод татагдах болсон нь гэрийнхнийг нь ихэд гайхшируулсан гэдэг. Охиноо тулааны төрлүүдээс хамгийн эрсдэлтэйг нь сонгож хичээллэхэд аав, ээж нь эхэндээ тийм ч дуртай байгаагүй аж. ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн интерьер дизайны ангид суралцдаг тэрбээр одоо Монголын муай тайн холбоо, “Garuda BJJ & MMA” клубийн тамирчин юм.
2025-09-30

З.МӨНХ-ОРГИЛ: Монгол Улс чухал ашигт малтмалын нөөцөө ашиглан хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах боломжтой

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргилтой ярилцлаа. Тус байгууллагаас хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг шинжилсэн “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа есдүгээр сард шинэчлэн танилцуулдаг билээ. Үүнээс Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг онцлон ярилцсанаа хүргэе.
2025-09-30

Ц.АНАНД: Бодлого бодолтын төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон

Шатраар хичээллэдэг өсвөр үеийн тамирчдаас “Эрдмийн жигүүр” сургуулийн 6a ангийн сурагч, улсын аварга Ц.Ананд цахиур хагалж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх нарын удирдлагад бэлтгэл сургуулилалт хийсэн цагаас түүний ур чадвар жилээс жилд сайжирч, олон улсын тэмцээнд нэг бус удаа түрүүлэв. Өдгөө 2000 оноотой дотоодын чансааг тэргүүлж эхэлсэн тэрбээр насныхаа ангилалд “цойлж”, үеийнхээ шилдгүүдийг хөлөг дээр буулгаж авч тив, дэлхийн медальтан болсон.
2025-09-25

Б.БАДРАЛ: Бөх хүн жудагтай, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг байх ёстой

Сонирхогчдын сүмо бөхийн 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Тайландын Бангкок хотноо энэ сарын 13-14-нд болсон билээ. Тус тэмцээний насанд хүрэгчдийн хасах 115 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртсэн аймгийн арслан Б.Бадралтай ярилцлаа. Тэрбээр эл тэмцээнд дөрөв дэх удаагаа аваргалсан манай улсын анхны тамирчин юм.
2025-09-24