Э.МӨНХ-ӨРГӨӨ: Тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна
-НҮБ-аас тогтвортой хөгжлийн 17 зорилт дэвшүүлж, үүнийг биелүүлэхийн тулд гишүүн орнууд нь амлалт өгсөнтэй холбогдуулан тогтвортой санхүүжилт гэх ойлголт түгэн тархсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд асар их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Гэхдээ хөрөнгөө олж, санхүүжилтээ “босгох”-доо улс орнууд, хувийн хэвшлийнхэн, санхүүгийн байгууллагууд аль нь ч зөвхөн ашиг харах биш, байгаль орчин, нийгэм, засаглалд үзүүлэх сайн үр нөлөөг заавал тооцох шаардлагатай болсон. Ийм хандлага, зорилготой тогтвортой санхүүжилтийн тогтолцоо дэлхий даяар хөгжиж, манай улс ч мөн энэ чиглэл рүү бодлогоо эрчимтэй уялдуулж байна. Тогтвортой хөгжил гэдэг бол монголчуудын хувьд шинэ ойлголт биш.
2025-12-16
Б.БАТТӨР: ОХУ-ын анагаахын шинжлэх ухаан хүчирхэг шүү дээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Толгой, хүзүү нөхөн сэргээх, мэдрэлийн мэс заслын тасгийн, мэдрэлийн мэс засалч, эмч Б.Баттөртэй ярилцлаа. Тэрбээр ОХУ-д мэдрэлийн мэс заслын чиглэлээр суралцаж төгсөөд, эх орондоо эрүүл мэндийн салбарт анхан шатны нэгжээс нь эхлээд улсын гуравдугаар шатлалын эмнэлэг хүртэл ажилласан туршлагатай нэгэн.
2025-12-16
Г.ЦОВООДАВАА: Түүхэн дурсгалт барилгуудтай хамт нийслэлийн өнгө төрх, иргэдийн дурсамжийг үгүй хийж байна
Дэлхийн улс орнууд өнгө үзэмжтэй, сүрлэг барилга, байгууламжаараа өрсөлдөхөөс илүүтэй хүн төвтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн хот төлөвлөлтийг чухалчилдаг болсон. Гэтэл өдгөө 1.6 сая орчим хүн амтай Улаанбаатарт авто замын түгжрэл, ногоон байгууламжийн дутагдал гээд олон асуудал тулгамдсан. Мөн дахин төлөвлөлт нэрээр хадгалан хамгаалах ёстой түүхэн дурсгалт барилгуудаа олноор “устгаж” буй нь нууц биш. Иймд хот төлөвлөлтийн алдаа оноо, уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын тэнхимийн эрхлэгч, Монголын архитекторын эвлэлийн ерөнхийлөгч, зөвлөх архитектор, доктор Г.Цовоодаваатай ярилцлаа.
2025-12-10
Т.АМАРЗАЯА: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв нийслэлийн удирдлагуудын пиар сурталчилгаанд зарцуулагддаг нь нууц биш
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр буюу өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын 2026 оны төсвийг төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар баталлаа. Төсвийн орлогын 85-90 хувийг дангаараа бүрдүүлсээр ирсэн татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй, нээлттэй мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр хав дарж байгаад нийслэлийн ИТХ-ын хороо, бүлгийн хурлуудаар хэлэлцүүлсэн болоод шууд баталсан туйлын хариуцлагагүй тохиолдол энэ болов. Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.6 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд зарлага нь 5.8 их наяд байх нь.
2025-12-08
М.БОРХҮҮ: Олон улсын тэмцээнд анх оролцохдоо өөрийгөө маш их голсон
Монголын гүйлтийн тэшүүрийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Борхүү сүүлийн үед шорт трекийн төрөлд цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Тэрбээр Италийн Турин хотод болсон дэлхийн оюутны универсиад наадамд багийнхантайгаа амжилттай оролцсоныхоо дараа дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад өмнөд хөршийн Харбин хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан Азийн өвлийн спортын IX наадамд өрсөлдөж, хувийн амжилтаа ахиулсан юм.
2025-12-05
Ж.ГАНБААТАР: Шударга ёсыг тогтоох орчныг шинэчлэхгүй бол вижилантизм газар авах аюултай
Цэц өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Гэтэл өнөөдөр Монголд, тэр дундаа цахим орчинд хүнийг элдвээр доромжилж, гүтгэх явдал хэрээс хэтэрч, сүүлдээ эрүүл мэндэд нь халдах тохиолдол ч гарах болсон. Харамсалтай нь, манай улсад цахим орчинд хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлох үйлдэлд хариуцлага тооцох эрх зүйн орчин үгүй. Энэ талаар судлаач Жадамбаагийн Ганбаатартай ярилцлаа.
2025-12-04
Г.ЭНХТАЙВАН: Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны стандарт амьдралын чанарт нөлөөлдөг
Гавьяат багш, техникийн ухааны доктор, шим тэжээл судлаач Г.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр 1977 онд ШУТИС-д хоол үйлдвэрлэлийн технологийн ангийн хоёр дахь элсэлтийн оюутан болж байж. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэн, Монгол Улсад анх удаа эмчилгээний болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн технологи, стандартыг нэвтрүүлэхэд оролцжээ. Ялангуяа сургуулийн хоолны жишиг орчин бий болгоход хувь нэмрээ оруулсан нэгэн. Өдгөө гавьяаны амралтад гарсан ч сургуульдаа зарим улиралд багшилж, “INFOODS” олон улсын байгууллагын гишүүнээр ажиллаж байна.
2025-12-03
Ж.Нямдэжид: Хүн бүр л “хүлээлгийн өрөө”-нд очно, тэр нь хаана ч байж мэднэ
“Энэхүү газар бол төсөөллийн диваажин шиг жаргана гэж хүсэж очдог жаргалын орон биш. Энэхүү газар бол зовохгүйн тулд очихгүй гэж айдаг там шиг аймшигтай газар ч бас биш. Тэнд ахмадууд асруулахаар очдог. Асарна гэдэг нь өөрөө хайр болдог” хэмээн “Хүлээлгийн өрөө” номын зохиогч Ж.Нямдэжид бичжээ.
2025-12-01
Сайн довтлогч хоккейн багийн хожлыг шийддэг
Монголын шайбтай хоккейн спортод сайн тоглодог шилдэг тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь довтлогч, хоёр дугаартай М.Чинзолбоо, 77 дугаартай Д.Лхагвадорж юм. Энэ удаа тэд Дархан-Уул аймгийн “Шарын гол” багт нэгдэн, лигийн тэмцээнд оролцож байна. Дотоодын тэмцээнд довтлогчийн үүрэг гүйцэтгэж, багаа хожилд хөтөлдөг тэд тив, дэлхийн тэмцээнд ч улсаа төлөөлөн оролцдог шигшээ багийн гол тоглогч.
2025-11-28
Э.АРИУНТУНГАЛАГ: Оргил үеийнхээ амжилтыг өвлийн олимпод харуулахаар зорьж байна
-Сониныхоо зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулж байгаад баярлалаа. “Скай ресорт” цанын баазынхан энэ жил цасаа эрт буудсанаар бид бэлтгэлээ шаргуу базааж эхэлсэн. Шигшээ багийнхан Италийг удахгүй зорино. Тэнд манай улсаас хоёр тамирчин (эрэгтэй, эмэгтэй) өвлийн олимпод оролцуулах хүлээлгийн эрх бий. Тиймээс энэ боломжоо ашиглаад эрх олгох цуврал тэмцээнд өрсөлдөх юм. 70 жилийн түүхтэй спортынхноос А.Ариунбат уулын цанын төрөлд өвлийн олимпод анх удаа оролцохоор эрхээ авлаа.
2025-11-25
Л.ГАНБАТ: Бидний бахархал бол хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрээ нотлон харуулах юм
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой маргааш тохионо. Их Монгол Улсыг байгуулан, Монгол туургатныг нэгтгэсэн Эзэн богд Чингис хааны намтар, түүх болон түүхэн сурвалжуудыг олон талаас нь харьцуулан судлахын ач холбогдлын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбаттай ярилцлаа.
2025-11-20
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг “Үүрийн цолмон” гэх. Одоогоос таван жилийн өмнө “Morningstar” нэрээр “Night sky”, “Pluto planet” тэргүүтэй дууг сонсогчдод хүргэсэн Б.Аззаяа нэгэн контентод оролцох үедээ хамтлаг байгуулахыг хүсдэг талаараа ярьсан. Ийнхүү гитарчин Обо (З.Оюунболд), Эба (Г.Эрдэнэбаяр), хамтлагийн ахлагч, бөмбөрчин Эрка (Х.Эрдэнэбаяр), даралтат хөгжимчин Эрдүка (Н.Эрдэнэсайхан), дуучин Б.Аззаяа (Азаа) нар нэгэн цэгт огтлолцож, тэд өнөөгийн “Mxrningstar” болсон юм. Хамтлагийнхан өнгөрсөн аравдугаар сард Шведийн Стокхолм, ХБНГУ-ын Берлин, Чехийн Прага, БНСУ-ын Сөүл хотноо аялан тоглосон. Түүнчлэн “Эрх чөлөө” хэмээх хоёр дахь цомгоо гаргаад буй.
2025-11-18
Б.БУЯНБАТ: Шүүгч ямар ч тэмцээнд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй
Монголын ширээний теннисний олон улсын шүүгчдээс Б.Буянбат Blue badge (цэнхэр) зэрэглэлтэй. Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Швед улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-д ажиллаж, ахисан түвшний шалгалтад тэнцсэн. Тэгвэл Хонконгод энэ оны долоодугаар сард, Тайландын Бангкокт есдүгээр сард зохион байгуулсан Дэлхийн ширээний теннисний цуврал тэмцээнийг дэнсэлж, мэргэжилтнүүдийн үнэлгээнд амжилттай тэнцсэнээр уг болзлыг хангажээ. Түүнчлэн хойшид олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнд шүүгчээр ажиллах эрхтэй болсон юм. Түүнийг зочноор урилаа.
2025-11-14
Ж.МӨНХЗУЛ: Улаанбаатар хотын алдааг орон нутгууд давтаж эхэлсэн
Нийслэлийн утаа, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудал бол замбараагүй хот төлөвлөлттэй холбоотой билээ. Уур амьсгалын өөрчлөлт, утаа, түгжрэлийг бууруулахад хот төлөвлөлтийн бодлого чухал ч түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөхийн тулд ногоон суурьшлын бүс байгуулахаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй төлөвлөлтийн мэргэшсэн инженер, докторант Ж.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр газрын харилцаа, хот байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж буй нэгэн аж.
2025-11-13