Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг эхлүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенхагены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн технологийн хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ.
2026-04-03
БНСУ эдийн засгаа дэмжихэд 17.3 тэрбум ам.доллар зарцуулна
БНСУ-ын Засгийн газар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах зорилгоор 26.2 их наяд вон буюу 17.3 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийг дэмжих багц арга хэмжээгээ уржигдар танилцууллаа.
2026-04-02
Уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмынх болгоход анхаарна гэв
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй өчигдөр уулзав. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 байгууллагын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2026-04-02
Террорист үйл ажиллагаанд уриалсан гэх хэргийг цагаатгажээ
Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг иргэн Н.Ганзориг олон нийтийн сүлжээнд 2025 оны есдүгээр сард “Аравдугаар сарын 1-нд монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад амьдаар нь шатаая, бууз шиг чимхэж байгаад жигнэж идье. Талбай дээр цуглая.
2026-04-02
1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард багтаан олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
2026-04-02
Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмж суурилуулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг томоохон мөрөн, голуудад үе шаттай суурилуулах ажлыг өнгөрсөн жилийн намраас эхлүүлжээ. Төхөөрөмжийг гол, мөрөн дэх ус судлалын харуулуудад байршуулан, усны түвшнийг автоматаар хянаж, үерийн эрсдэлийг бодит цагт хянаж, үнэлж байгаа аж. Хамгийн сүүлд Хэрлэн голд уг багажийг суурилуулаад буй юм байна.
2026-04-02
УИХ-ын дарга тодортол гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар шийдэх байв. Гэвч хууль санаач лагч болох Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан аж.
2026-04-02
Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.
2026-04-01