“Гацуурт”-ын Л.Чинбатаас төр газраа буцааж авсан уу
Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны арваннэгдүгээр сард шалгаж дуусан, прокурорын хяналтад шилжүүлж байв. Түүнээс хойш уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй хоёр жил болсны эцэст Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгож их хэмжээний газар олгосон хэрэгт холбогдсон юм.
2025-12-26
Мал эмнэлгийн үйлчилгээний 20.1 тэрбум төгрөгийг олгоогүй гэв
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс болох 20.1 тэрбум төгрөгийг олгоогүй тул Сангийн яаманд шаардлага хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээллээ. Тус холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Улсын хэмжээнд энэ онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан 1000 гаруй анхан шатны нэгж, байгууллага үйлчилгээний хөлсөө авч чадаагүй.
2025-12-26
“Төв миг”, “Хилчин” багийнхан лигийн тоглолтыг тэргүүлж эхлэв
Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт үргэлжилж байна. III тойргийн 16 дахь тоглолтыг Дархан-Уул аймгийн “Darkhan united” ордонд гурван өдөр зохион байгуулсан юм. Аялан тоглолтын хүрээнд дөрвөн тоглолт өрнүүлснээс эмэгтэйчүүдийн багаас “Дархан могулс”-ын тамирчин Х.Нэргүй 37 оноо авч шилдгээр тодорлоо. Тус багийнхан нутгийн талбайдаа дараалан ялалт байгуулж, хүснэгтийн VI байр луу дэвшив. “Минтонетт говь” багийнхан “Хөвсгөл seven stars”-тай тоглоход 23 оноогоор легионер Оноүэ Мизүхо шилдэг тоглогчоор тодорсон. Энэ удаа “Минтонетт говь”-ийнхон чухал хожлыг өөрийн талд эргүүлж, хүснэгтийн эхний таваас дөрөвт бичигдэж эхэллээ.
2025-12-25
УГТЭ-ийнхэн мэдрэлийн мэс заслын дэвшилтэт таван арга нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн энэ онд мэдрэлийн мэс заслын эмчилгээнд таван төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг үлэмж багасгасан талаараа өчигдөр мэдээллээ. Тус эмнэлэгт өнөө жил тархи, нугасны нээлттэй 1908 мэс засал хийсний 346 нь хортой болон хоргүй хавдрынх аж. Үүний 104 нь хүндрэлтэй, тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал гэнэ.
2025-12-25
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;
2025-12-25
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж яллагдагчаар татах тогтоолтой танилцжээ
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржид прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өглөө. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.2-1 дэх хэсгийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж буй аж.
2025-12-25
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг албадан гаргав
Эх орондоо төрийн байгууллага, тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг залилан мэхэлсэн хэрэг үйлдэн оргон зугтсан ОХУ-ын иргэн Ц.Ц-ыг манай хууль сахиулагчид илрүүлэн албадан гаргалаа. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын “Улаан булант” хэсэгт түүнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд манай улсад хоёр жилийн өмнө орж ирэн амьдарч байжээ.
2025-12-24
Намын санхүүжилтийг ил тод болгож, авлигаас сэргийлэх тогтоолыг НҮБ-аар батлуулжээ
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын XI бага хурал Катарын Доха хотод энэ сарын 15-19-нд боллоо. Үүнд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцжээ. Мөн манай улс уг хурлын үеэр Албани, Гана, Норвег улстай хамтран Улс төрийн нам, нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай тогтоол санаачилснаа батлуулав. Тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн бусад 192 орон дэмжсэн юм. Ингэснээр дээрх конвенцын суурь зарчим болох “Иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх заалтыг олон улсын түвшинд бататгасан байна.
2025-12-24
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй боллоо
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас өмгөөлөгчийн уулзалтын өрөөг тохижуулан, орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ. Ингэснээр өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзахын зэрэгцээ хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар шүүх хуралдаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. Цахим хуралд зориулж компьютер, тоног төхөөрөмж байршуулан таатай орчин бий болгожээ.
2025-12-24
Бэлчээрийн хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтарна
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрынхан Бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэхээр НҮБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай улс тус байгууллагатай 1976 оноос хойш хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн санамж бичгийн хүрээнд Монгол орны бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, тайлангийн сан үүсгэн, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг солилцох, олон нийт болон хувийн хэвшлийнхэнд нээлттэй ашиглуулах боломж бүрдүүлэх юм.
2025-12-24
“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь
“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна. “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-аас зохион байгуулж буй тус уралдааны II шатны шалгаруулалтад хүүхэд, залуус 12 мэргэжлийн төрлөөр өрсөлдөж, шалгарсан нь ирэх сарын сүүлчээр болох үндэсний аваргад оролцох эрх авчээ.
2025-12-24
ШУТИС-д хүнд машин механизмын сургалтын дадлагын бааз байгууллаа
ШУТИС-ийн харьяа Налайх дүүрэг дэх политехник коллежид “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд тус коллежийн дэргэд уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлийн хосолсон сургалтын дадлагын бааз байгуулан, хүлээлгэн өгснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлээр энэ хичээлийн жилд 23 суралцагч элссэний дөрөв нь эмэгтэй гэнэ. Хосмог гэх энэхүү сургалт нь онолын мэдлэг олгохоос гадна ажлын байран дээр дадлага хийлгэх, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх буюу ажиллангаа суралцах боломж олгодгоороо давуу талтай аж.
2025-12-24
“Евро-5” стандартын авто бензин хэрэглэх шаардлага үүсэж буй гэв
Шатахууны үнийн өсөлт, хангамжтай холбоотойгоор өчигдөр АҮЭБЯ-наас мэдээлэл хийв. Уржигдар буюу 22-23- нд шилжих шөнө зарим шатахуун түгээс станц бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, АИ-92 литрийг нь 3080-3090 төгрөгөөр зарж эхэллээ хэмээн иргэд шүүмжилсэн. Энэ талаар АҮЭБЯны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссанаас “Евро-5” стандартын бүтээгдэхүүн борлуулж эхэлжээ
2025-12-24
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ
“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компани (“ДЦС-3” ТӨХК)-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компаниас 2022 оны зургадугаар сард “Өрлөг дулаалгын материал (багц-2)”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарласан юм. Уг тендерт “Хасу-Эрчим” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулан, тухайн оны есдүгээр сард 221 саяыг нь “ДЦС-3” ТӨХК-иас шилжүүлжээ.
2025-12-24
“Chinggis warriors”-ынхан алтан цом хүртлээ
Цахим спортын “Counter strike-2” (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах “Extremesland-2025” тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 18-21-нд болж, шилдгүүдээ тодруулав. 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас хоёр баг оролцсон бөгөөд “Chinggis warriors”-ынхан аваргын алтан цомын эзэн боллоо. Ингэснээр тус багийнхан олон улсын тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Харин гуравдугаар байрт “Eruption” баг шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.
2025-12-23