Дархан-Уул дахь Улсын нөөцийн салбарынхны хэргийг нэмж шалгаж дуусав
ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилж авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дуусжээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглаж, Х.О-ын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
2026-04-06
Хил зөрчсөн хятад эрд торгох ял оноосон нь шийтгэл үү, шагнал уу
Үндэсний их баяр наадмын амралтыг тохиолдуулан Монгол Улс хил дээрх авто замын боомтуудынхаа зорчих хөдөлгөөнийг хааж, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, харуул хамгаалалтаа чангатгадаг. Энэ үеэр манай улсын хилийг зөрчин Хятадын талаас явган хүн орж ирсэн байдаг.
2026-04-06
Шатахууны үнэ долоо хоногт 500-800 төгрөгөөр өслөө
“Петровис” зэрэг нийслэлийн шатахуун түгээх зарим станц өнгөрсөн пүрэв, баасан гарагт евро стандартын болон энгийн дизель түлш, АИ-95 шатахууныхаа үнийг литр тутамд нь 200-500 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр АИ-95 нэг литр нь 4010, евро дизель түлш 4590, энгийн нь 3990 төгрөг болсон байна. Улмаар энэ нь гуравдугаар сарын сүүл чээс буюу долоо хоногийн хугацаанд дээрх төрлийн түлшний үнэ литр тутамдаа 500-800 төгрөгөөр өссөн дүн боллоо.
2026-04-06
АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.
2026-04-06
Нэг алдаа, насан туршийн хор уршиг” сэрэмжлүүлэх өдөрлөг болов
Олон нийт болон зорчигчдыг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьд чилан сэргийлэх зорилгоор “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газраар үйлчлүүлж буй иргэд, зорчигчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, өнгөрсөн онд 2.4 сая хүн зорчжээ.
2026-04-06
“Багануур” ХК-д гал гарч, техник тоног төхөөрөмжүүд шатжээ
“Багануур” ХК-ийн нутаг дэвсгэрт өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 04.00 цагийн орчимд томоохон хэмжээний гал гарч, бульдозер тэргүүт уулын болон зам талбайн техник, тоног төхөөрөмж шатжээ. Гал гарсан даруйд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн боловч гал сөнөөгчид 40 орчим минутын дараа ирэхэд техник, тоног төхөөрөмжүүд шатсан байсан тухай эх сурвалж хэллээ.
2026-04-06
“Жижиг” Тавантолгойг тойрсон бүлэглэлийн төлөөлөгч Н.Наранбаатар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-04-06
Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
БНЭУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)-ны Соёлын харилцааны зөвлөлөөс ирэх хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг бакалавр, магистр, докторын түвшинд зарлалаа. Эл хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 180 улсын 300 гаруй оюутан, залууст жил бүр тэтгэлэг олгодог уламжлалтай.
2026-04-04
Дэлхийд нэн ховордсон элсний тажигдаахай Монгол оронд амьдардаг
“Амьтны улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлэн, олон нийтэд саяхан танилцуулсан билээ. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм.
2026-04-04
2050 он гэхэд дэлхийн хүн амын 80 хувь нь усны хомсдолд нэрвэгдэнэ
Дэлхийн хамгийн том хомсдол нь эрчим хүч, хоол хүнс биш, харин цэвэр ус байх болно гэж эрдэмтэд таамаглаж байна. “Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны хомсдолд аль хэдийн өртөөд буй. Гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой юм. Нэг хүнд ногдох цэвэр усны хангамж одоогоор жилд дунджаар 750 шоо метр байгаа бол 2050 он гэхэд энэ тоо 450 болж буурна.
2026-04-04
Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь 15-64 насныхан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эцэг, эх, асран хамгаалагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал сонсох уулзалт зохион байгууллаа.
2026-04-03
Туулын хурдны зам төсөл усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг судлаагүй гэв
АН-ын “4-11” мэдээллийн цагаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүн цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргыг олонх болсон намаас нэр дэвшүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй, парламент дотроос шийдэх ёстой, аль нэг намын байранд уг асуудлыг шийдэх учиргүй хэмээн Х.Тэмүүжин гишүүн өгүүлсэн.
2026-04-03
Авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлж байгаа аж.
2026-04-03
Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг эхлүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенхагены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн технологийн хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ.
2026-04-03