Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хамжигч биш гэж дүгнэв

16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм
2026-05-12

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв 

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
2026-05-12

ЭХҮТ-ийн захирал асан Д.Бямбасүрэн гэм буруугаа зөвшөөрч, торгох ялаар шийтгүүллээ 

“Эрчим хүчний үндэсний төв” (ЭХҮТ) ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн, “Эс жи групп” ХХК-ийн албан тушаал­­тан Ц.Мөнхбаяр нар өөрсдийн гэм бурууг хү­лээн зөвшөөрч, хэргээ хял­­баршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажил­лагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-11

 Ц.Даваацэрэн нэмж өмгөөлөгч авснаар хурлыг тав дахиа хойшлуулав

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас удирдан хийхээр товлоод байв.
2026-05-05

Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв 

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэ­дээл­лийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэ­дээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баян­зүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүү­­ гийн хэр­гийн анхан шатны тойргийн шүүх хэ­лэлцэн шийд­вэрлэлээ.
2026-05-01

Т.Даваадалай яллагдагчаар татах тогтоолдоо гарын үсэг зурлаа 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өчигдөр үдээс хойш яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зуржээ. Түүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэ­рэг­тэй тэмцэх газарт анх шалгаж эхэлсэн бөгөөд Нийс­лэлийн прокурорын газраас харьяалал тогтоосны да­гуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
2026-05-01

Ч.Лодойсамбуу: 500 тэрбум төгрөгийг Хятадын компани руу шилжүүлсэн нь бүлэг залилангийн гэмт хэрэг

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Туулын хурдны замын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Туулын хурдны замыг маш олон эсэргүүцэж байна. Ингэж эсэргүүцэх маш олон шалтгаан бий. УИХ-д Туулын хурдны замыг хянах шалгах түр хороо байгуулах талаар 40 гаруй гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Гэтэл одоо хянан шалгах хороогоо татаж байх шиг байна. 
2026-04-30

Т.Даваадалайг 6.6 тэрбум төгрөг завшиж, угаасан хэрэгт шалгаж байгаа гэв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж, өнгөрсөн ням гарагт нэгжлэг хийсэн билээ.
2026-04-30

МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг шүүхэд шилжүүллээ 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буян­жаргал нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-04-28

Таван шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээр болжээ 

Гэрийн мод, модон болон эсгий эдлэлийн үйлд­вэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Очир интер трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гүнсэн гэх хүний гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүнд сахилгын хэрэг үүсгэхээр болжээ. Тус танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны хоёр­дугаар сарын 3-нд “Аниме нетворк” ХХКийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захир­гааны хэргийг хянан шийдвэрлэсэн аж.
2026-04-27

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болон “Үнэн ба зөв” намын нарийн бичгийн даргыг албадан саатуулав

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэр­гэлэнбаатар болон “Үнэн ба зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, улмаар тухайн өдөрт нь албадан саатуулжээ.
2026-04-27

Замын-Үүдийн гаалийн хоёр ажилтан, нэг иргэнийг авлигын хэрэгт шалгаж байна

Өмнөд хилийн Замын-Үүд боомт дахь Гаалийн газарт АТГынхан нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон баривчилж, гурвыг нь яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж буй аж. Тэдний хоёр нь тус Гаалийн газрын гаалийн улсын байцаагч албан тушаалтай бол нэг нь энгийн иргэн гэнэ.
2026-04-24

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг нарын залилангийн хэргийг дахин шийдвэрлэнэ 

“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирсэн хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгасан, эрүүгийн хариуцлага оноосон нь хуульд нийцэж буй, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар уржигдар хянан хэлэлцлээ.
2026-04-22

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг дахиад шүүхэд шилжүүллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2025 оны зургаадугаар сард хэлэлцэн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон.
2026-04-21

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулсан гэх хэргийг дэнслүүлнэ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлджээ. Тэрбээр 2024 онд уг албан тушаалд томилогдсон бөгөөд 2025 оны зургаадугаар сард ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон.
2026-04-21

Л.Бямбасүрэнг хахуулийн мөнгөөрөө “Мерседес бенз” авч угаасан гэм буруутайд тооцов

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, Д.Баянжав, “Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаа, чанарын хяналтын мэргэжилтэн С.Ундрам, “Нандинухаан” эмнэлгийн захирал Т.Ариунтуяа, “Анхтуяа” ХХК-ийн захирал Т.Анхтуяа, нэгэн эмнэлгийн албан тушаалтан Ө.Мөнхтулга, иргэн С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-04-16

Нийслэлийн ИТХ-д цахим гавны тендер зарлах эрх бий юү, А.Баяр дарга аа

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Гэмт хэрэг, гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарлажээ.
2026-04-15

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
2026-04-15