Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Кичян таалал төгсжээ

10 дугаар сарын 27-ны Баасан гарагт   БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгсжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
2023-10-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай уулзлаа

Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавилаа.
2023-10-26

Ерөнхий сайд ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов

ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов
2023-10-26

Хэн буруутай вэ 

Энэ шалтгаан хаанаас эхэлсэнюм бол? Их маргаантай асуудал. 1896 онд хэвлэгдсэн Теодор Герцлийн “Еврейн улс” гэдэг номд байна уу? 1917 оны Бальфуртын тунхаглалаас эхлэв үү? 1936 оны Арабын бослогоос үүсэлтэй юм уу? Палестиныг 1947 оноос хуваах гэсэн НҮБ-ын төлөвлөгөөнөөс үү? 1947 оны Араб-Израилын дайнаас уу, эсвэл 1967 оны Зургаан өдрийн дайнтай холбоотой юу? Тоймч Стивен Уолт болохоор АНУ Ойрхи Дорнодод дангаар ноёрхох гүрэн болж, Америкийн эрх ашигт үйлчилдэг бүс нутгийн журам тогтоосон 1991 оноос эхлэх ёстой гэсэн бодолтой байгаа аж.
2023-10-26

Газын зурвас, ХАМАС хийгээд бусад асуудал

Газа гэдэг нь Газрын дундад тэнгисийн эрэг дээр байх Палестины эртний хот юм. Түүний түүх 5000 жилийн тэртээгээс эхтэй. Одоо тус хот автономит Палестины нийслэл, Израилын арми, тэмцлийн алан хядах аргыг урьтал болгодог орон нутгийн партизанууд, ХАМАС бүлэглэл, түүний холбоотон “Исламын жихад” мэтийн тэмцлийн төв болж байна. Зурвас (сектор) гэдэг нь Палестины энэ нутгийн хүн ам болох палестинчууд хийгээд Израилын нутаг болсон газраас аргагүйн эрхэнд дүрвэсэн палестин хүмүүсийн аж төрөх орчин нь болгож тасалж өгсөн дэвсгэр газар юм.
2023-10-24

Нобелийн шагнал хүртсэн хоригдол 

Энд ор, цагаан хэрэглэл гэж байхгүй, хоригдлууд бетонон шалан дээр хажуулна. Эр, эм ялгаагүй бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг шоронгийн хуяг, ажилтнуудад зөвшөөрдөг нь “Эвин” хорих газрын нэрийн хуудас аж. 2020 онд Наргес Мохаммади суллагдаж, энэ чөлөөг “Эвин” шоронгийн тухай үнэнийг илчлэхэд зориулжээ. Шорон дахь бэлгийн хүчирхийллийн тухай, түүнд өөрөө өртсөнөө ч ярьсан байна. 2021 оны эцсээр Мохаммади дахин шоронд орж, одоо “Эвин”-д “аж төрж” байна. Наргес Мохаммадид Нобелийн шагнал хүртээсэн тухай мэдээлэлд Ираны эрх баригчид ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Ираны эрх баригчдад ойр байдаг шинжээч Мохаммад Маранди “Манай дэглэмийг халах гэсэн үйл ажиллагаандаа Өрнөд ялагдал хүлээсэн, тэр юуг ч өөрчилж чадахгүй. Өрнөдөд хэчнээн янзын бүтэц өөр хоорондоо холбоотой байдгийг л харуулж буй юм” гэж сайтдаа бичсэн байх аж.
2023-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргийтэйгээ угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
2023-10-18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.
2023-10-18

Найдвар хүлээсэн хүн

2023 оны есдүгээр сарын 6-наас Украины Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй Рустем Энверович Умеров 1982 онд Узбекийн Самарканд мужийн Булунгур хотод төржээ. Түүний өмнө энэ албыг хашиж байсан Алексей Резников өөрөө огцрох хүсэлтээ гаргасан аж. Умеровын угсаа гарал нь Крымийн татар. Эцэг нь инженер-технологич, эх нь химийн инженер байж. Эднийх 1944 онд хүчээр нутаг сольж Самаркандад ирээд 50 жилийн дараа төрөлх Крымдээ буцаж иржээ. Тэрбээр 2019-2022 онд “Голос” намаас Украины ардын депутатаар ажиллаж байв. 2022-2023 онд Төрийн өмчийн санг тэргүүлж байсан аж.
2023-10-17

Дэлхийн геополитикийн асуудалд В.Путин, Ши Жиньпин нарын уулзалт чухал нөлөөтэй

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Глобал таймс”-т ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийд үүсээд байгаа геополитикийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлэх оролцогчид гэж онцолжээ.
2023-10-17

Газын зурвасаас есөн монгол иргэнийг авчиржээ

Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл халдан довтолсны хариуд Израил агаарын цохилт өгсөөр байгаа тул Газын зурвасаас гарах бүх гарц хаагдаад байна.
2023-10-17

К.В.Воронцов НҮБ-ын индрээс юу хэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Улс төрийн ерөнхий мэтгэлцээний үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн орлогч дарга К.В.Воронцов үг хэлж, Украины хямралын суурь учир шалтгааны тухай дахин дэлгэрэнгүй тайлбарлалаа
2023-10-16

Европын Холбоо хүрээгээ тэлэх үү, хумих уу

Олон түмний төөрч будилсан, бүтэлгүйтсэн бослого тэмцлийн дараа тус тивийн үндэсний бүх популистууд Брюсселийн ивээл өршөөлд гараа өргөцгөөсөн юм. Энэ явдал 2015 онд сонгогчдынхоо саналыг сөрөн “Евро гурвал”-ын өмнө Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас шившигтэйгээр бууж өгснөөр эхэлж, Италийн Ерөнхий сайд, хатагтай ЖоржаМелони тавьсан хязгаарлалтыг нь хүлцэнгүй хүлээж авснаар үргэлжилж байна.
2023-10-16

Ж. Байден: ХАМАС-ыг бүр мөсөн устгах хэрэгтэй

“ХАМАС-ын цэргийн бүлгийг бүрэн устгах шаардлагатай гэж үзэж байна уу ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Цагаан ордны тэргүүн "Тийм ээ, би тэгж бодож байна" гэж  хариулжээ.
2023-10-16

Афганистанд өнгөрсөн долоо хоногт гурав дахь удаагаа газар хөдлөлт болжээ

Афганистаны баруун нутагт Герат хотоос 34 км-ийн зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон АНУ-ын Геологийн алба мэдээлэв.
2023-10-16

"Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг Францад нээлээ

Чингис хаан үндэсний музей, Францын Нант хотын Түүхийн музей хамтран "Чингис хаан" үзэсгэлэнг дэлгэж буй. Үзэсгэлэнд Монгол, Францын сан хөмрөгт хадгалж буй үнэт дурсгалаас гадна Европын хэд хэдэн орнуудаас Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг авчирч дэлгэжээ.  Эл үзэсгэлэнд 800 гаруй бүтээл дэлгэснээс 400-г нь Монголоос аваачсан юм байна. Улмаар энэ сарын 13-нд эхлэх эл үзэсгэлэн 2024 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.
2023-10-15

Хааных нь аминд хүрсэн ялагдал

Крымийн дайнд Орос ялагдаж, эзэн хаан I Николай нь зуурдаар гэнэт өөд болов. Энэ хоёр үйл явдал хоорондоо салшгүй холбоотой байлаа.
2023-10-13

Цагийн аяст царцаагүй харилцаа

Дорно дахинд улирах он цагийг зуугаар бус, жарнаар тоолж ирсэн уламжлал бий. Тэгвэл манай хоёр орны харилцаа нэгэн жарныг хэдийн давж, дараагийн жарны дөрөвний хоёр луу өнгийж байна. Энэ бүх цаг хугацааны харилцааг би тогтвортой урагшилж ирсэн, хэн хэндээ хэрэгтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагаа хэмээн дээр өгүүлсэн. Харилцааг алсаар нь, том зургаар нь харж хэлсэн ухаантай юм. Шинэ жарны харилцаа Монгол, Солонгосын ард түмэнд өмнөхөөс хавьгүй илүү үр өгөөжтэй, агуулга нь арвин, өнөөгийн олон улсын харилцааны жишиг, үнэлэмжид ойртож төлөвшин хөгжих болтугай.
2023-10-13