Хамтарч ажиллах нэрийдлээр их хэмжээний мөнгө залилсан эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг Нийслэлийн проку рорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Б.Уранчимэг нарт холбогдох найман хүнд холбогдох 1.6 тэрбум төгрөгийн хохиролтой уг хэргийг тус шүүхэд хэлэлцэхээр товлосон ч хойшилсон байна.
Энэ хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийг залилж, өндөр хүү амлан мөнгийг нь авч байжээ. Хэрэгт холбогдсон хүмүүс “Алтны уурхай, уул уурхайн компаниудад бараа нийлүүлдэг ашигтай бизнес байна хамтарч ажиллая. Мөнгө нь хурдан эргэдэг” хэмээн итгүүлсээр ийм хэмжээний хохирол учруулсан аж. Хэрэгт холбогдогчдын цөөн гүй хүн нь Б.Уранчимэг нарт дээрх байдлаар залилуулж байгууллагаасаа хуурамч гүйл гээ хийн мөнгө гаргасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.