Хар тамхины хэргээр БНХАУын дунд шатны шүүхээс ял сонсоод буй Монгол Улсын иргэн н.Дамдинд холбогдох хэргийг тус улсын Дээд шүүх хэлэлцэж, цаазаар авах ялыг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн тухай ГХЯ-ны Консулын газрын за хирал Д.Ганхуяг өчигдөр сэтг үүлчдэд мэдэгдлээ.
Энэ хугацаанд Дамдиныг хэрхэн хүмүүжихийг нь ажиг лаж ялыг хэвээр үлдээх эсэхийг шийдэх гэнэ. Түүнд оноосон ялыг хөнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийл өгчийн тавьсан хүчин чармайлтыг БНХАУ-ын Дээд шүүх харгалзан үзлээ хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга ярив.
Хэрвээ Дамдин тогтоосон хугацаанд сайн хүмүүжвэл цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар солих магадлалтай юм байна. Шведийн иргэний амь насыг Монголын иргэн хөнөөсөн тухай холбогдох мэдээллийг Д.Ганхуяг өглөө. Манай нэг иргэнийг сэжигтнээс татсанаа Шведийн цагдаагийнхан ЭСЯ-д мэдэгджээ.
Гэхдээ хэн болохыг ихэд нууцалж байгаа аж. Шүүхээр гэм буруутайн тогтоогдоогүй нөхцөлд хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр зарлах нь байж болзшгүй зүйл хэмээн Шведийн Цагдаагийн газар үзэж байгааг Д.Ганхуяг уламжиллаа. Уг хүн амины хэрэгтэй холбогдох анхны шүүх хурал наймдугаар сарын эхээр болох юм байна.
Дашрамд дурдахад, Шведэд Монголын 3000 орчим иргэн ажиллаж амьдардаг бөгөөд тэдний 200 гаруй нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа аж.