Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд энэ сарын 18-нд энэ хэрэг гарчээ.
Тус сумаас 30 км-ийн зайд байдаг Хүрэн дэлийн хороо гэдэг газарт нутаглаж байсан 22 настай А 20 настай эхнэр Ч-гийнхээ амийг бүрэлгэж гэртэйгээ хамт шатаасан гэнэ.
Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэрээ хардсаны улмаас энэ хэргийг үйлдсэн бололтой” гэсэн юм.
Г.Орчлон