Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Яргайтын зуслангийн нэгэн байранд гал гарч гэрийн эзэн Н, эхнэр Н, гурван настай хүүгийн хамт амиа алдсан талаар бид мэдээлсэн.
Уг хэрэг энэ сарын 14-ний шөнө гарсан юм. Байшинг санаатай галдсан байх магадлал шалгалтын явцад нэлээд өндөр байгаа бололтой.
Хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр байшингийн хаалгыг гаднаас нь түгжсэн шинжтэй байсан гэнэ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цаг даагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхнаас тодруулахад “Галын шалтгаан нөхцөлийг тод руулахаар ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гараагүй” гэхээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй.