Монгол Улсын хилээр хачигтай их хэмжээний будаа оруулж ирснийг тагнуулынхан шалгаад буцаах үүрэг өгсөн ч эзэд нь Улаанбаатарт авчирчээ. Энэ мэдээллийг Мэргэжлийн хянал тын байгууллагынхан нэлээд нууцалж буй юм. Наадмын өмнөхөн “Миний дэлгүүр”-ийн сүлжээнүүдээр амьд хачигтай будаа зарж байсан гэх дуулиан дэгдсэн ч наадмын хөл толгойгүй шуугианд дарагдан чимээгүй шахам өнгөрөв.
“Миний дэлгүүр”-ийн 117 дугаар салбарт худалдаж байсан цагаан будаанаас хортон шавьж илэрсэн гэх мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид дээж авч Нэгдсэн төв лабо раторидоо шинжлүүлэхэд үхсэн хачиг байсан нь тогтоогджээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын байцаагчид Баянзүрх дүүргийн “Миний хапермаркет ” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан хоёр кг-аар савласан цагаан будааг шалгахад тутарганы шөвгөр хошуут амьд цох илэрчээ. Үүний дагуу уг будааг нийлүүлсэн “Монгол саплай чейн” ХХК-ийн хүнсний агуулахад шал галт хийснээр уг шавьж тэнд үүрлэснийг илрүүлсэн аж.
Улмаар “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд худалдаж байсан бүх цагаан будааг битүүмжилж шинжлэхэд хортон шавьж буюу шаргал гурилч цох, үхсэн хачиг байжээ. Дээрх будаа нь БНСУ-аас оруулж ирсэн “Амьд” нэрийн цагаан будаа юм байна. Тиймээс “Монгол саплай чейн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, цагаан будаа оруулж ирэхийг нь хориглосон юм.
Энэ асуудлын дараа бидэнд шинэ мэдээ лэл ирлээ. Замын-Үүдээр оруулсан их хэмжээний цагаан будаанаас хортон шавьж илэрсэн ч хэн нэгэн том дарга, эрх мэдэлтнүүд тагнуулын байгууллагынхны үгийг үл ойшоон нийслэлд авчирсан сурагтай.
Энэ талаар тагнуулын байгууллагын эх сурвалж “Өнгөрсөн хавар Сангийн яамны нэр дээр улсын хилээр их хэмжээний цагаан будаа оруулж ирсэн юм. Түүнийг шалгахад амьд хачигтай байжээ. Тиймээс холбогдох албанд мэдэгдэж, уг будааг нь буцаалгасан. Энэ явдлаас хойш 2-3 сарын дараа буюу саяхан уг будааны хэмжээ нь нэмэгдэж, 500 тн байснаа 1000 тн болоод дахин ирсэн.
Үүнийг нь бид үзээд дахин буцаах шаардлага хүргүүлсэн ч дээрээс хэн нэгэн эрх мэдэлтний тушаал шийдвэрээр Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч нэгэн эмэгтэйгээр ахлуулсан хүмүүс ирж үзээд Улаанбаатар руу оруулсан. Уг будаа мөн л Сангийн яамны нэр дээр ирсэн.
Улаанбаатарт хаанахын хэнд очсон нь тодорхойгүй” гэсэн юм. Хил, гаалийн байгууллагын эх сурвалжууд энэ мэдээллийг батлаад “Хачирхалтай нь энэ будааг Улаанбаатар руу оруулахад МХЕГын бус, орон нутгийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч зөвшөөрсөн” гэв. Сангийн яамны эрх бүхий хүмүүсээс энэ будааны талаар тодруулахад “Манай яамны нэр дээр будаа орж ирээгүй.
Гадаадын зээл тусламжаар ирж буй будаа, буудай нь ХХААХҮЯ-ны нэр дээр орж ирдэг. Манай яаманд зээл тусламж гэдэг нь тэмдэглэгд дэг” гэсэн юм. Харин ХХААХҮЯ-наас энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх хүн олдсонгүй.