Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын хам тарсан удирдамжаар баривчлах, хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг эрчимжүүлэх аян зохион байгуулж, саяхан дүгнэжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төмөрчөдөрөөс тодрууллаа.
-Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүс ялаа үл тоомсорлож, нэмж ял шийтгүүлдэг гэдэг. Энэ аянаар хэчнээн зөрчил илрүүлэв?
-Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн прокурорын газар, Нийс лэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын хамтарсан удирдамжаар “Зохистой аян” нэрийн дор уг арга хэмжээг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан. Энэ ажилд долоон дүүргийн 31 шийдвэр гүйцэт гэгч хорихоос өөр төрлийн ял гүйцэтгэх баримт бичигт хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, хорихоос өөр төрлийн ялын бодит биелэлтийг ахиулж ажиллахад анхаарсан нь үр дүнгээ өгсөн. НШШГА-нд аян эхлэхэд торгох ялын өмнөх оны үлдэгдэл 89 гүйцэтгэх хуудасны 711406.2 мянган төгрөг, шинээр 200727500 төгрөгийн үнийн дүнтэй 17 гүйцэтгэх хуудас хүлээн авсан байсан.
Үүнээсээ 12852.2 мянган төгрөгийн үнийн дүнтэй гурван гүйцэтгэх хуудсыг харьяаллын дагуу шилжүүлж, 101766.0 мянган төгрөгийн үнийн дүнтэй 44 гүйцэтгэх хуудсыг дуусгаж, биелүүлжээ.
-Энэ арга хэмжээнээс өмнө торгох ялын биелэлт ямар байсан юм бэ?
-Өнгөрсөн оны өдий үед торгох ялын гүйцэтгэл 29 хувьтай, мөнгөн дүнгийн нь 12.4 хувь нь биелсэн байсан. Харин энэ оны эхний хагас жилд гүйцэтгэх хуудас 61 хувь, мөнгөн дүн нь 37.6 хувьтай байгаа юм.
-Торгуулиа төлөөгүй хэчнээн хүний ялыг өөрчилсөн бол?
-Энэ аяны хугацаанд торгох ялаар шийтгүүлсэн 13 ялтныг шүүхээр чөлөөлүүлсэн бол энэ ялаас зайлсхийсэн 21 хүний торгох ялыг хорих ялаар шийтгэлээ.
Г.Цолмон