Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс хуурамч бичиг баримт ашиглан хил нэвтэрсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байна. Тухайлбал, Дамбийням овогтой Алтангэрэл гэдэг эмэгтэй Өлзийноровын Ганс үх нэрээр Иргэний бүртгэ лийн газраас хуурамч гадаад паспорт гаргуулжээ.
Улмаар түүнийгээ ашиглан 2007 оны дөрөвдүгээр сарын 22-нд Буянт-Ухаа боомтоор улсын хил нэвтрэхийг завдсан аж. Хууль хяналтын байгууллагынхан түүний энэ үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад мөрдөн байцаалтаас оргожээ.
Мөн Самбажав овогтой Ариунцэцэг нь төрсөн дүү С.Пүрэвсүрэнгийн гадаад паспортыг ашиглан улсын хил нэвтрэх гэж байгаад хилчдэд саатуулагдсан аж.
Улмаар ТЕГ-т шалгуулж байхдаа 2008 оны есдүгээр сарын 1-нд Намхайжанцангийн Хандмаа нэрээр мөн л хуурамч гадаад паспорт гаргуулж, БНСУ руу хил давсан байна. Тиймээс ТЕГаас дээрх хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэдний талаарх мэдээллийг 266874 дугаарын утсаар авах юм байна.