Тайван байсан хил дээр өнгөрсөн даваа гаригт буун дуу гарч, хүний амь үрэгдэв. Эх орны зүүн хилийг хамгаалдаг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн VIII заставт уг хэрэг гарчээ.
Бидэнд олдсон мэдээллээр Зоргоны гэх уг заставын орлогч, ахлах дэслэгч Э жагсаалынхаа талбай дээр АКМ буугаар өөрийгөө буудсан гэнэ.
Энэ талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрынхнаас тодруулахад “Хэргийг шалгахаар Ажлын хэсэг томилогдон 0132 дугаар ангийн VIII застав руу явсан. Мөр дөн байцаагч нар ирээгүй болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Заставын орлогч нь амиа алдсан нь үнэн” гэв. Ахлах дэслэгч Э нь гэр бүлийн хамт тус заставт алба хаадаг бөгөөд эхнэр нь эрүүл мэндийн зааварлагчаар ажилладаг аж. Э чухам юунаас болж ийм алхам хийсэн нь тодорхойгүй байна
. “Удирдлагын дарамт, эсвэл гэр бүлийн таарамжгүй харилцаа наас үүдэлтэй байхыг үгүйс гэхгүй” гэж эх сурвалж мэ дээллээ. Хил хамгаалах бай гууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан “Ахлах дэс лэгч Э даргыгаа орлож байсан.
Тус заставын дарга нь ээлжийн амралтаа авч, өөр газар руу явж байгаа юм билээ.
Э нь тус заставын соёл хүмүүжил хариуцсан орлогч албан тушаалтай байсан” гэсэн юм.
Г.Орчлон