Баянзүрх дүүргийн XXII хороонд үйл ажиллагаа явуул даг “Асайт” худалдааны төвд нэг залуу өөрийгөө шатаажээ. Цагдаагийнханд “Нэг залуу өөрийгөө шатаах гээд байна” гэсэн мэдээлэл уржигдар 11.33 цагт ирсэн байна.
Энэ дагуу нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид болон тус дүүргийн Цагдаагийн хэлт сийн ажилтнууд очжээ. Уг явдлыг харсан хүмүүсийн өгүүлс нээр худал дааны төвөөс холгүй байр ладаг “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцаас хоёр литрийн са ванд бензин авч, улмаар дээрх худалдааны төв рүү оржээ.
Тус төвд ормогцоо шатахуунаа өөр дээрээ асгаж шатаасан байна. Энэ үед иргэд цагдаа, түргэн тусламж дуудаж түүнийг Түлэнхийн төвд хүргүүлжээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас энэ хэргийн талаар лавлахад “Өөрийгөө шатаасан залуу Баянзүрх дүүргийн X хорооны иргэн, 26 настай Н. Түүний биеийн байдал маш хүнд, 90 хувийн түлэгдэлттэй гэж эмч хэлсэн.
Яагаад өөрийгөө шатаах болсон талаар тайл бар авах боломжгүй байгаа” гэв. Өөр нэг эх сурвалжийн мэ дээлснээр тэрбээр “Асайт” төвд лангуу түрээслэхээс болж хэн нэгэнтэй маргалдаж, ийм болчимгүй үйлдэл хийсэн байх магадлалтай аж.
Г.Равжаа