Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авто тээврийн товчоодод 24 цагаар хяналт шалгалт явуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллана