Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэдийн хүсэлтээр хөрсний ус зайлуулах шугам угсарчээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны, ялангуяа доод Салхит зуслангийн зам дагуух оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хөрсний ус ихээр гарч, өвөл халиа, тошин, зун байнгын усан дунд амьдардаг аж. Тус хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Геодез, усны барилга байгууламжийн газрынхан нөхцөл байдалтай танилцаж, оршин суугчидтай зөвшилцсөний үндсэн дээр арга хэмжээ авахаар болсон юм. Үүний хүрээнд тус газрынхан хөрсний ус зайлуулах 259 метр урт шугам угсарсан бөгөөд өдгөө нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлжээ. Энэхүү шугам нь хөрсний ус газрын гадаргад гаргахгүй, Сэлбэ голын далан руу нийлүүлэх зориулалттай гэнэ. “Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг энэ жишээ харуулна. Асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд иргэд идэвхтэй оролцох цаг болсон” гэж Геодез, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа хэллээ.