ХАМАС бүлэглэл өчигдөр өглөө Израил руу дайралт хийж, Израилын хотууд руу 5000 пуужин харваж, Газын зурвастай хиллэдэг Израилын суурин газрууд руу олон арван зэвсэгт дайчид агаар болон газраар нэвтэрсэн байна. Израилын талын мэдэгдсэнээр, Хамас бүлэглэл тус улс руу хоёр мянга гаруй пуужин харважээ. Өчигдөр оройн байдлаар халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Израилын тал мэдэгдлээ.
Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна. Израилд 250 гаруй Монгол иргэн оршин суудаг.
Яаралтай үед доорх утсаар холбогдоорой.
- ГХЯ-ны +976-83042222,
- Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,
- Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.