-Хэрэгт холбогдсон цагдаагийн ажилтныг орон даяар эрэн сурвалжилж байна-
Хуш модны самар хилээр гаргахыг хориглосон шийдвэрийг төр засгийн холбогдох байгууллагуудын зүгээс гаргаад хэдэн жил болж байгаа. Гэвч самар их хэмжээгээр гаргадаг монгол, хятад иргэдийн зохион байгуулалттай бүлэг байсаар, хууль бусаар нэвтрүүлсээр байгаа юм. Энд хууль хяналтын байгууллагынхан холбогдож нэрээ сэвтээгээд амжсан билээ. Бүр тодруулбал, мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнууд, цагдаагийнханд хээл хахууль өгөн хуурамч бүрдүүлэлтээр хил давуулахыг завдсан болон нэвтрүүлсэн 27 вагон самрын хэрэг нэг хэсэг дуулиан болж байгаад намжив. Энэ хэрэг яагаад таг чиг болов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.
27 вагон самрын хэрэгт цагдаа, гааль, мэргэжлийн хяналтынхан оролцсон бөгөөд нийт 20 орчим хүн хэргийн сэжигтнээр шалгуулж, цагдан хоригдсон байна. Гэвч мөр дөн байцаалтын явцад сэжигтэн яллагдагч нар эрүүл мэн дийн байдлаас шалтгаалж батлан даалтад гарсаар өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид 4-5 хүн л хоригдсон хэвээр үлджээ. Харин энэ хэргийн гол холбогдогч болох Халзангийн Амартүвшин гэгч мөрдөн байцаалтаас оргож, одоо болтол олдохгүй байгаа юм байна. Түүнийг олбол зохион байгуулалттай энэ хэргийн учиг нэлээд тайлагдах бололтой. Х.Амартүвшин нь хууль бусаар эд зүйл гаргах ажлыг гардан зохион байгуулж, хуурамч бүрдүүлэлт хийж хил давуулж өгдөг байсан гэнэ. Тэрбээр 1995-2008 оны хоо ронд цагдаагийн байгууллагад, тэр дундаа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн юм байна. Түүнийг орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
Х.Амартүвшин нь 1968 оны дөрөвдүгээр сарын 3-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 44 настай дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй нэгэн. 165-170 см орчим өндөр нуруутай, махлаг биетэй, бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, зузаан уруултай энэ эрийн содон шинж тэмдэг нь хоёр нүдний хооронд том мэнгэтэй гэнэ. Энэ хүнийг харсан хүн 122, 266355, 262956, 98886886 дугаарын утсаар холбоо барих буюу Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандахын тус албанаас сануулсан юм. Тэрбээр 2008 онд зөрчил гаргаж, тэр дундаа авлига авсан хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагаас халагдсан нэгэн аж. Х.Амартүвшин нь БНХАУ-ын иргэдтэй холбоотой байж, дээрх 27 вагон самрыг жонш гэсэн нэрээр гаалийн хуурамч бүр дүүлэлт хийлгэж, гаргаж өгч байсан сурагтай. Харин энэ хэрэгт нь өмнө нь хээл хахууль авч, эд зүйл хууль бусаар хил давуулж байсан хэрэгт холбогдсон ч хэн нэгний татаасаар хэрэг нь шийдэгдэлгүй мултардаг гаалийн байцаагч нар холбогдсон аж.
Бидний авсан мэдээллээр тэдэнд хуурамч бүрдүүлэлт хийж өгдөг гаалийн байцаагчдын нэг нь Лхагвадорж гэдэг хүн байсан гэнэ. Энэ этгээдүүд Улаанбаатараас самар ачсан галт тэрэг нь Замын-Үүд чиглэлд хө дөлж байхад машинаар Чойрт очиж, галт тэрэг зогсохоос өмнө жонш нэрээр гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг байжээ. Тэд жонш ны нэгэн уурхайн эзнээс хилээр жонш гаргахад ашигладаг падаан их хэм жээ гээр авч, түүнийгээ үндэслэн хуурамч бүр дүүлэлт хийлгэхэд ашигладаг байсан аж. Харин энэ хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нар хэргээ хүлээхгүй нэлээд мэлзэж буй сурагтай. Зарим нь “Бид жонш байхыг нүдээрээ харсан” гэж буй. Уг хэргийн өөр нэг холбогдогч байцаагчийг гэртээ амрахаар харьсны дараа удаа дараа утсаар дуудаж, дарамталж байж ажлын бус цагаар ажил дээр нь авчирсан гэнэ. Түүнийг ажлынхаа өрөөнд ороход хэдэн хүн үүдэнд тосон хүлээж байсан бөгөөд “Бүх бичиг баримт хуулийн дагуу” гэж хэлээд бараагаа ч үзүүлэлгүй гарын үсэг зуруулсан байна.
Ингээд Замын-Үүдэд галт тэрэг очиход гаалийн байцаагч, хилийн мэргэжлийн хяналтынхан, хил хамгаалах байгууллагын ажилтнууд албан үүрэгтээ хайнга хандаж, “Гүний гаалийн бүрдүүлэлттэй” хэмээн хэн нэгний хэлсэнд үндэслэн шалгалгүй явуулснаас Монгол Улсын эдийн засагт их хэмжээний буюу зах зээлийн ханшаар дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа нь харамсалтай. Энэ мэтээр гүний гаалийн бүрдүүлэлттэй гээд жонш, төмрийн хүдэр нэрийн дор Монголын хэчнээн хэмжээний баялаг гадагш гарч, хил, гааль, мэргэжлийн хяналтынханд өртөлгүй өнгөрч буйг хэн ч таашгүй. Түүгээр ч зогсохгүй харсан ч хараагүй мэт өнгөрөөж, ажлаа хөрөнгөжих хэрэгсэл болгосон хүмүүс гааль, мэргэжлийн хяналтад байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз.
Самар хилээр хууль бусаар гаргадаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнхэн 27 вагон самраа өнгөрсөн оны арван нэгдүгээр сар, энэ оны хоёрдугаар сард хоёр удаа гаргасан байна. Хамгийн сүүлд Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт самраа “гардуулж” тэдэнд авлига өгснөөс хойш энэ зохион байгуулалттай бүлэглэлийн хятадууд нь хил давж зугтан алга болжээ. Тухайлбал, энэ хэргийн холбогдогч Зоригт нэртэй хятад иргэн байдаг аж. Тэрбээр монгол эхнэртэй бөгөөд Эмээлтэд хэд хэдэн объект авч, түүндээ арьс, түүхий эдээс гадна самар, түүгээр ч зогсохгүй их хэмжээгээр мах дарж, хадгалсан байсан гэнэ. Харин энэ хэрэгт холбогдсон Хятад Монголын зохион байгуулалттай бүлэглэлээс авлига авсан Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар гэм буруугаа хүлээгээд байгаа юм байна.
Г.РАВЖАА