УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахуудыг сонгогчдын санал худалдан авахыг завдсан хэмээн буруутгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Уг хэргийг өмнө нь Увс аймаг дахь Тагнуулын хэлтэст шалгаж байв. Харин прокурорын байгууллагаас харьяалал тогтоосны дагуу Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст шилжүүлэн шалгуулахаар болсон аж. Энэ хэрэгт нэр дэвшигчдийн туслахуу даас гадна оюутнууд холбогдсон бөгөөд тэдний зарим нь гэмт хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон гэнэ.
Г.РАВЖАА