Жолооч танд зам тээврийн осол гаргаж байсан эсэх, жолоодох эрхийн талаар албан ёсны лавлагаа шаардлагатай тохиолдолд харьяа аймаг, дүүргийнхээ Замын цагдаагийн алба болон Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасагт хандаарай.
Энэ байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн бичгээр илэрхийлсэн хүсэлт, өргөдлийг үндэслэн жолооч зам тээврийн осол гаргасан эсэх, жолоодох эрхтэй, үгүй болон эрх сэргээх хугацаа, ангиллын талаар лавлагаа гаргаж өгдөг юм байна.