Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав

Засгийн газар өнгөрсөн сарын 23-нд 137 дугаар тогтоол гаргаж, газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа фойсон энержи” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг АМГТГ-т өгчээ. Үүний дагуу АМГТГ-ын дарга Л.Баярмандал, “Монголиа фойсон энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар бүтээгдэхүүн хуваах гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.
2024-11-22

1.7 их наяд төгрөгийн бондыг хаалттай хүрээнд гаргасны учир юу вэ

Нийслэл энэ оны зургаадугаар сард 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Дотоодын хөрөнгийн зах зээлд арилжсан үнэт цаасны хөрөнгийн 60 орчим хувийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхэд зарцуулж, үлдсэнээр нь авто зам, ариутгах татуурга, үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга, байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөө хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлж байв.
2024-11-22

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт явуулж байна

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тусгажээ.
2024-11-21

Төр 64 их наядын өмчөө хэнээр “мануулах” вэ гэдгээ шийднэ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийн үзэл баримтлал, эрх зүйн реформыг хэрхэн хийх талаар танилцуулсан. Энэ долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Төрийн болон орон нутгийн компаниудад эрх зүйн реформ зайлшгүй хийх шаардлагатай.
2024-11-20

2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.
2024-11-20

Үнэт цаасны арилжаа өмнөх оныхоос 75.9 хувиар өсжээ

Үнэт цаасны арилжаа өмнөх оныхоос 75.9 хувиар өсжээ“Монголын хөрөнгийн бирж” болон “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК энэ оны эхний 10 сард 1.1 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ.
2024-11-20

Өндөгний импорт буурч, дотоодын үйлдвэрлэл өргөжиж байна  

Нийслэлийн төвийн дүүргийн иргэд зорин очиж, өдөр тутмын хэрэглээний зүйлсээ базаадаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг эмэгтэйтэй ийнхүү ярилцлаа. Орлогынх нь гол цөмийг гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай, кофе бүрдүүлдэг бол хамгийн гүйлгээтэй, олноор зарагддаг бүтээгдэхүүн нь өндөг гэнэ. Тэрбээр “Өндөгний хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад л эрэлт нь эрс нэмэгдсэн. Өдөрт багадаа, бүр хамгийн муудаа  400-700 ширхэг өндөг зардаг” хэмээсэн юм.
2024-11-19

 Цалин орлогоороо байртай болох дундаж хугацаа олон улсад гурав, Монголд найман жил байна

Байрны дундаж үнэ өрхийн жилийн орлогыг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй хэмжээнд байвал тухайн улсын орон сууцын зах зээлийг хүртээмжтэй гэж үздэг аж. Тодруулбал, иргэд нь гурван жилийн орлогоороо байр худалдан авч чадаж буй тохиолдолд ингэж дүгнэдэг байх нь. Улс орнуудад орон сууц худалдан авах боломжийн индексийг тооцохдоо байрны медиан үнийг өрхийн жилийн голч орлогод харьцуулж гаргадаг. Ингэж хуваахад гурав болон түүнээс бага гарвал хүртээмжтэй, 3.1-4 байвал хүртээмж муутай, 4.1-5 бол хүртээмжгүй, 5.1-ээс дээш үед огт хүртээмжгүй хэмээн үнэлдэг гэнэ.
2024-11-15

Төсвийн хяналтын “цоорхой”

Болд санхүүгийн дарамтаас гарахын тулд сахилга баттай, хэмнэлттэй төлөвлөгөөтэй, хэрэндээ хичээж буй гэх. Өр зээл өдөр тутмын хэрэглээ, сар бүр төлдөг тогтмол зардлууд нь жилээс жилд өссөөр буй ч гар дээрээ авдаг цалин орлого нь төдийлөн нэмэгдэхгүй байгаа учраас хэмнэх талаар бодохоос аргагүйд хүрчээ.
2024-11-13

2024 оны бүх төрлийн ачаа тээвэр 109.9 сая тонн болж,өмнөх оны хэмжээг давлаа

Зам тээврийн салбарын 2024 оны 11 дүгээр сарын 04-10 хүртэлх 7 хоногийн статистик мэдээллийг хүргэж байна.  Энэ оны 11 сарын 10-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хүрчээ.
2024-11-12

Топ-20 индекс 49 364 нэгжид хүрэв

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнгөрсөн долоо хоногт 5.04 сая ширхэг үнэт цаасыг 8.6, 453.5 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 119.4 тэрбум төгрөгөөр арилжжээ. Топ-20 индекс 0.76 хувиар дээшлэн, 49 364 нэгжид хүрсэн бол хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ нь 12.5 их наядаас давсан байна.
2024-11-12

Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо

ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 10-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны тохирлын эздийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
2024-11-11

Ирэх оны төсвийг баталж, удахгүй тодотгол хийхээр боллоо

-Төсвийн орлогыг 23.1, зарлагыг 26.4 их наяд төгрөгөөр батлав-
2024-11-11

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа
2024-11-07

Эрэгтэйчүүд голчлон цалинтай, эмэгтэйчүүд цалингүй ажил эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооныхон цаг ашиглалтын судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцууллаа. Эл судалгаа нь өрхийн гишүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг үнэлэхэд чухал ач холбогдолтой аж. Энэ удаагийн судалгаанд 23 394 өрхийг хамруулжээ.
2024-11-07

Эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэжээ

Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна. Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ.
2024-11-05

Хадгаламждаа мөнгө нэмээд Фукуок арал руу аялаарай

ХААН Банк өнгөрсөн 8-р сараас эхлэн хадгаламжийн урамшуулалт аяныг нийт харилцагчдынхаа дунд зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сар бүр хамгийн онцгой бэлгүүдийг харилцагчдадаа санал болгож буй бөгөөд 11-р сарын ээлжит бэлэг задарлаа.
2024-11-04

Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
2024-11-01