МАН-ынхан намын дарга, үндсэн дүрмээ бүртгүүлэхээр хандав
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уржигдар намын даргаар Н.Учрал сонгогдсоныг баталгаажуулах, мөн үндсэн дүрэм, хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгчээ. Тус нам шинэ даргаа сонгож, үндсэн дүрмээ батлах Их хурлыг яг сарын өмнө хийсэн. Гэвч материалаа хүргүүлэхийн тулд ийнхүү удсан байна.
2025-12-19
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгов
ХҮН намын ээлжит VIII Их хурал бямба гарагт болж, үндсэн дүрмээ хэлэлцжээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхээр батлуулах ёстой. Үүний дагуу тэд дүрмээ хэлэлцэн баталсан байна. Мөн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийг сунгах, эсэхийг шийдэв. Тус намын Их хурлын төлөөлөгчдийн 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжилсан аж. Ийнхүү түүний бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр сунгасан байна.
2025-12-15
Намуудын холбогдох мэдээллийг нэгтгэн байршуулжээ
Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад бий. Тэд энэ сард багтаан үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Тэгвэл СЕХ-ноос эдгээр намын тухай мэдээллийг нэг дороос харж болох цэсийг www.m-election.mn цахим хуудсандаа нэмжээ. Улс төрийн намуудын дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлал, удирдлага, гишүүнчлэлээс эхлээд холбогдох бүх мэдээллийг ийнхүү нэг дороос авдаг болсон байна. Намууд дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилснийг Дээд шүүх бүртгэсэн бол тэр бүрд СЕХ мэдээллийг өөрчлөөд явах гэнэ.
2025-12-10
Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ
ХҮН нам парламентад найман гишүүнтэй. Тэдний хоёр нь л тойрогт өрсөлдөж, сонгогчдын саналаар гишүүн болсон, бусад нь намын жагсаалтаар “гарч ирсэн” юм. Тэгвэл тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг болох Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс гарах хүсэлтээ өгсөн байна.
2025-12-04
Улс төрийн намуудын эрх зүйн орчныг “амилуулсан” гэв
“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөнийг өчигдөр СЕХ болон Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, бусад улсын туршлага, ил тод байдал, санхүүжилт, түүнд тавих олон нийтийн хяналтын талаар хэлэлцэв. Намуудын төлөөлөл, судлаачид, мөн төрийн байгууллагуудаас уг зөвлөгөөнд оролцжээ. Улс төрийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, тулгарч буй сорилтын талаар улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од танилцуулсан.
2025-11-25
АН-аас татварын өршөөл үзүүлэх хууль санаачилна
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл сонссон байна. Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Б.Жаргалан, гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
2025-11-25
Н.Учралыг Ж.Энхбаяр, түүнийг М.Бадамсүрэн орлоно
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг томилуулах шийдвэр гаргажээ. Уг албан тушаалыг хашиж байсан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон учраас ийнхүү өөр хүн томилох гэж буй юм. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох нь. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Эдгээр улс төрчийг туршлага, чадвартай хэмээн Засгийн газрын тэргүүн үнэлсэн гэнэ.
2025-11-25
МАН бүлэг: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.11.24/-ийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэлж хэлэлцлээ.
2025-11-24
АН-ынхан Үндсэн дүрмээ баталсан байна
АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаан өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болж, Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн үндсэн дүрмийнхээ өөрчлөлтийг баталсан юм. Ийм нэг л асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Тус намынхан өмнө нь Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн батлаад, Дээд шүүхэд хүргүүлсэн ч 12 заалтыг хуульд нийцүүлэх хэрэгтэй хэмээн буцаасан аж. Тиймээс эл “засвар”-ыг дүрэмдээ хийж, дахин Дээд шүүхэд хүргүүлэхээр болсон байна.
2025-11-24
Н.Учрал: Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангана
МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Улмаар уржигдар Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн 39 гишүүнээ шинээр сонгосон юм. Их хурлын үр дүнгийн талаар МАН-ын шинэ дарга Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэл хийв.
2025-11-20
МАН-ын ЕНБ-ийн даргаар Я.Содбаатарыг улираан ажиллуулахаар болжээ
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлаа.
2025-11-19
МАН-ын Их хурал маргааш эхэлнэ
МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус намын 2255 төлөөлөл оролцох юм. Уг хурлаар МАНынхан шинэ даргаа сонгоно. Бага хурлын үеэр намын даргын сонгуульд өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татсан учраас шинэ хүмүүс гарч ирэхээр байгаа билээ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын нэр дуулдаж буй. Танхимаас ч хүмүүс нэрээ дэвшүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.
2025-11-14
Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ
Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.
2025-11-12
МАН: Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөв
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой байгуулсан ажлын хэсгийнхээ мэдээллийг сонсжээ. Улмаар тэд Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөхөөр болсон аж. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэхийн тулд 1.1 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас хасахаар болсон.
2025-11-11
АН: Хөгжлийн төлөвлөгөө “мөрөөдлийн жагсаалт” байж болохгүй
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нарын мэдээллийг сонсжээ. Таван жилийн төлөвлөгөөг “мөрөөдлийн жагсаалт” төдий хийж болохгүй хэмээн энэ үеэр АН-ын гишүүд сануулсан байна.
2025-11-11
А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар 2026 оны улсын төсвийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, УЛААН, НОГООН лааз өргөвөл бусад гишүүд нь дагаад тэр өнгийн кнопоо дарж, тэднийг удирдаж төсвийн хулгай хийж байна гэх зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
2025-11-10