Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний шувтаргын тоглолт эхлэв
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өчигдөр Төрийн ордонд эхлэв. 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй эл тэмцээнд оролцож байгаа хамгийн ахмад шатарчин нь Үндсэн хуулийг баталсан АИХ-ын төлөөлөгчдийн нэг, 87 настай Д.Найдан юм.
2026-01-12
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна.
2026-01-12
Өвсөөр төлбөр хийхээр тохирсон барилгын ажил зогсоод 10 жил болжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Сүхбаатар аймагт ажиллажээ. Энэ үеэр тус аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ч.Алдарбат өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн, бэлэн байдлыг хангаснаа тэмдэглээд нэгдсэн мал эмнэлэг барих, экспортын зориулалттай хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай байна гэв. Улмаар хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэрийн барилгын ажлыг ӨМӨЗО-ы Шилийн гол аймагтай өвс нийлүүлэх гэрээгээр 2016 онд эхлүүлсэн ч, өвс экспортлохыг хориглосноос өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүйг онцгойлон анхаарахыг хүслээ. Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн болдлогод Эрдэнэцагааныг сум дундын хөгжлийн төв байхаар тусгасан.
2026-01-12
АМГТГ төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд болон зарим албан тушаалтан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны тайлантай танилцсаныг тус яамнаас мэдээллээ. Тухайлбал, АМГТГ нь өнгөрсөн онд орд ашиглах шинэчилсэн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын төлбөрийн орлогыг 62 хувиар давуулан биелүүлсэн аж.
2026-01-12
АН, МАН зэрэг таван намын дүрмийг нэмж бүртгэлээ
Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлж намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод бүтцээ өөрчлөн, Дээд шүүхэд бүртгүүлэх хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дууссан. Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь хуулийн хугацаанд материалаа ирүүлснийг бид мэдээлсэн билээ. Мөн тухайн үед ганцхан Иргэдийн оролцооны нэгдсэн намыг л бүртгэсэн байв.
2026-01-12
Телемедицинээр дүрс оношилгооны 4352, зүрх, судасны 594 тусламж үзүүлэв
Зайн оношилгооны төвийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 2024 оны эцэст байгуулсан билээ. Тэгвэл тус төвийнхөн өнгөрсөн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт зайн оношилгоо, дүгнэлт гаргах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн 2025 онд 18 аймгийн эмнэлгээс ирүүлсэн дүрс оношилгооны 4352 удаагийн оношийг баталгаажуулж, зөвлөгөө өгчээ.
2026-01-12
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр энэ сарын 20-ноос эхлэн худалдаална. Энэ жил хонины мах 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм.
2026-01-12
Талбайгаа хэтрүүлсэн “Бүрдэл майнинг” ХХК-ийнхан экологид 1.6 тэрбумын хохирол учруулжээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Бүрдэл майнинг” ХХК болон уурхайн дарга В.Банзрагч, гүйцэтгэх захирал У.Угтах нарт холбогдох хэргийг өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн хянажээ. Улмаар хэлэлцэхээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, яллагдагчдын өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрч сөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй” гэж үзсэн юм.
2026-01-12
“Мал вакцинжуулалтын төлбөр 2.1 тэрбум төгрөгийг даруй олго”
ХХААХҮЯ-ныхан Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн 18 сумын 89 багт энэ жил 9100 малчин өрх өвөлжин, 3.4 сая толгой мал маллаж байгаа бол Хэрлэнбаян-Улаан сумын отрын бүсэд 167 өрхийн168 600 гаруй мал бий гэнэ. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийнх нь бэлтгэл 93.3, сумуудынх нь 89.1 хувьтай байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл хэвийн аж.
2026-01-10
Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэг 64 болж өсжээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн байдаг. Тус бүс нутагт анх 11 янгир нутагшуулсан бол 2024 онд тоо толгойг нь 16-гаар нэмжээ. Тэгвэл өнгөрсөн жил “Монгол-99” төрийн бус байгууллагынхан биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Булган ууланд 21 янгир нэмж нутагшуулсан аж. Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд тоо толгой нь өссөөр, хамгийн сүүлд янгирын сүрэг таван төлөөр бүл нэмж, нийт 64 болжээ
2026-01-09
“Awezome” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ
Монгол, БНСУ-ын залуусын хамтран эрхлэн гаргаж буй “Awezome” сэтгүүлийн анхны дугаар уншигчдын хүртээл боллоо. Энэхүү сэтгүүл нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй иргэдэд зориулсан монгол хэлээрх анхны тогтмол хэвлэл юм.
2026-01-09
2025 онд хиймэл оюуны салбараас долларын тэрбумтан 50 орчим “төрлөө”
“Forbes” сэтгүүлээс AI технологийн салбараас ганцхан жилийн дотор долларын тэрбумтан 50 орчим “төрсөн” талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татав. Тухайлбал, өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид хиймэл оюуны старт-ап бизнесүүдэд 200 тэрбум ам.доллар зориулсан нь дэлхийн бүх санхүүжилтийн тэн хагас аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны “OpenAI”, “SoftBank”, “Oracle” зэрэг компанийн дата төвийн төсөлд 500 тэрбум ам.доллар зарцуулна хэмээж байв. Тус мэдэгдлээс улбаалан “Meta”, “Alphabet”, “Microsoft” тэргүүтэй “луугар”-ууд тус тусын AI дэд бүтцээ бүтээж эхэлсэн билээ. Энэ мэтчилэн багагүй хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг, старт-апуудын өрсөлдөөний дүнд өдгөө АНУ-д аливаа компанийн код бичих ажлын 30 гаруй хувийг хиймэл оюун дангаар гүйцэтгэж буй юм.
2026-01-09
Фукуок хот жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 24/7 шуурхай утас ажиллуулж эхлэв
Сүүлийн жилүүдэд монголчууд ялангуяа өвлийн улиралд дулаан орныг зорин амарч, аялах нь нэмэгдсэн. БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг улс руу түлхүү зорчдог бөгөөд түүний дотор Фукуок руу олноор аялах болсон. Тэгвэл Фукуок хотын 389/PQ удирдах хорооны Байнгын албанаас жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус бүс нутагт гарч буй хил дамнасан хууль бус наймаа, хулгай, дээрэм, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн, үнийн болон бусад зөрчлийн талаар олон улсын байгууллага, иргэдээс мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах 24/7 шуурхай утас ажиллуулж эхэлснээ мэдээллээ.
2026-01-09