Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Франц улсын Хууль зүйн яамны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын прокурорын байгууллагуудын хоорондын хамтын ажиллгааг сайжруулж, прокуроруудыг харилцан солилцож сургалт явуулах, шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн шалгахад хамтран ажиллах зэрэг асуудлаар харилцан тохиролцох гэнэ.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Францад хийх ажлын айлчлалаа дуусгаад үргэлжлүүлэн Белги улсад зочлох юм байна.
Г.ЦОЛМОН