Хан-Уул дүүргийн III хорооны нутгаас өнгөрсөн сарын сүүлчээр бусдад хорлогдсон нэг хүний цогцос олджээ. “Нийслэл өргөө” ХХК-ийн урд талд, Дунд голын бургасанд 40-45 орчим насны эрэгтэй хүний цогцсыг орхисон байсан бөгөөд цагдаагийнхан талийгаачийн хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж.
Тиймээс талийгаачийг таньж мэдэх хүн байвал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 96658898, 98203519 дугаарын утсанд хандахыг зөвлөж байгаа юм.
Талийгаач хар саарал өнгийн дөрвөлжин шоотой малгайтай, дотуураа саарал өнгийн хилэн өмдтэй, гадуураа ногоон эрээн өмд, бор өнгийн гуталтай, саарал малгайтай цамцтай, дотор талдаа хөндлөн судалтай урт ханцуйтай футболк, хар хөх өнгийн цамцтай, зүүн мөрний орчимд хөх ногоон өнгийн шивээстэй байжээ.