Баянзүрх дүүрэгт өнгөрсөн амралтын өдөр 20 настай бүсгүйн амийг хөнөөж, цогцсыг нь шатааж булсан ноцтой хэрэг гарлаа. Баянзүрх дүүргийн харьяат, 16 настай Г, У нарыг өнгөрсөн бямба гаригт суудлын автомашин жолоодон хотын хөдөлгөөнд оролцож байхад нь замын цагдаагийн ажилтнууд саатуулан шалгажээ.
Гэтэл тэдний унаж явсан автомашины эзэн бүсгүй гэртээ ирсэнгүй хэмээн нийслэлийн хэм жээнд зарлагдсан байсан гэнэ. Энэ дагуу тэднийг саатуулан УМБГ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэгэн эх сурвалж дэлгэрэнгүй мэ дээлэл өгсөн юм. ЗЦГ-аас У, Г нарын насанд хүрээгүй хоёр хүүхдийг эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцон шилжүүлэн өгсөн даруйд шалгалт хийснээр талийгаачийн цогцсыг олжээ. Хохирогчийг Б гэдэг. Гэмт хэрэгтнүүд түү нийг хөнөөн, цогцсыг нь Шархадны гэр хорооллоос цааш бай даг жалганд нуусан байжээ.
Талийгаачийн цогцсыг гэмт хэрэгтнүүд ул мөрөө баллахын тулд шатааж, булсан байжээ. Талийгаачийг хөнөөгөөд дараа нь шатаасан нь Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр батлагдсан байна. Сэжигтнүүд мөрдөн байцаалтын шатанд “Машинтай болж, гудамжаар зугаалахын тулд уг эмэгтэйд халдсан.
Тэгээд боомилж, ухаан алдуулах зорилготой байсан ч нас барсан болохоор нь ул мөрөө балласан” гэж тайлбарласан гэнэ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрынхнаас лавлахад “Ийм ноцтой хэрэг гарсан нь үнэн. Хэргийн холбогдогч нар насанд хү рээгүй, Улаанбаатар хотын харьяат хүүхдүүд. Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хорьсон” гэлээ.
Г.Равжаа