Үндэсний Аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт болох байсан ч хоёр өдрөөр хойшлуулснаа Английн тал мэдэгджээ.
Ямар учир шалтгааны улмаас хойшлуулсан, товлосон хугацаандаа эцсийн шийдвэр гаргах эсэхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулахад “Английн шүүхийн эрх мэдлийн асуудал болохоор бидэнд ямар учир шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулснаа хэлээгүй. Асуусан ч тайлбар хийх шаардлагагүй гэсэн хариу өгдөг. Энэ сарын 23-24-нд шүүх хурлыг хойшлуулалгүй хийж, эцсийн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.
Х.Оюун