Өмнөговь аймаг дахь Оюутолгой уурхайн гэрээт хоёр ажилчин өнгөрсөн сарын 19- нд бохирын цооногт унаж амиа алдсан.
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний төвийн мэргэжилтнүүдийн хийсэн задлан шинжилгээгээр “Талийгаач хоёр иргэн тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглээг үй, суурь өвчингүй, эрүүл байсан” гэсэн дүгнэлт гарчээ.
Хэргийн газар ажилласан цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулынхан хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас осолдсон байх магадлалтай гэж дүгнэж байсан юм. “Рио Тинто” компанийнхан “Осол яагаад гарав гэдгийг тогтоох нь бидний үүрэг.
Тиймээс бид нарийн шинжилгээ хийж, хариуг Монголын талд хүргэнэ” гэж мэдэгдээд шаардлагатай баримт, материалыг авч явсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй гэж албаны эх сурвалж хэллээ.