“Гал үндэстэн” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаярыг зэвсэг хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр өчигдөр УМБГ-аас баривчилж, цагдан хорив. Тэд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” компанийн техник хэрэгсэл рүү гурван ч удаа бууджээ. Түүнтэй хамт Н.Самбуу, Б.Төмөрбаатар нар явсан бөгөөд тэднийг тус аймгийн Цагдаагийн газрынхан саатуулж, нийслэлд авчирсан аж.
Харин тус хөдөлгөөний нэг гишүүн Г.Болдбаатарыг уржигдар шөнө гэрээс нь саатуулсан гэнэ. Үүнтэй холбогдуулж хө- дөлгөөний зарим гишүүн хэвлэлийнхэнд хандсан бөгөөд “Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” компанид шаардлага хүргүүлснийг тус компанийнхан хүлээж аваагүй. Тиймээс компанийн эзэмшлийн усан бууны гене ратор руу гурван удаа буудсан юм билээ. Үүний дараа цагдаагийнхан тэднийг баривчилсан” гэж ярив.
Дээрх хүмүүсийг УМБГын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд тус хэлтсийнхнээс болсон явдлыг тодруулахыг хүссэн боловч “Зэвсэг хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн” гэсэн юм. Ц.Мөнхбаяр нарын хүмүүс өнгөрсөн намар Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудаж танхайрсан гэсэн үндэслэлээр өмнө нь шалгуулсан.
Улмаар уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаан хэрэг нь шийдэгдээгүй байсан билээ.
Г.РАВЖАА