Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар баталж амжина хэмээн УИХ-ын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хэлсэн. Удлаа гэхэд спикерийн захирамжаар 14
хоног сунгаж хуралдаад баталчих найдлага байгаа юм билээ. Учир нь Сонгуулийн хуулийг шинэчлэн баталж амжвал Үндсэн хуулийн “шууд сонгох эрх” гэсэн заалтыг сонгуулийн тогтолцоонд нийцүүлэх хэрэгтэй болох юм. Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлахдаа дараагийн сонгуулиас зургаан сарын өмнө баталсан байх хуультай. Тэгэхээр эцсийн хугацаа намрын чуулган болж байна.
Тэр үеэр эдгээр хуулийг гаргахад хүрвэл ашиг сонирхлын томоохон зөрчлийн дунд эцэг хийгээд суурь хуулиуд “хэлмэгдэх” магадлал бий. Тийм учраас хаврын чуулганы үеэр гишүүд өөрсдөдөө маш том хариуцлага хүлээлгэж төслүүдийг хэлэлцэх, эс бөгөөс дараагийн УИХ-д дамжуулан үлдээхээс аргагүйд хүрч байна.
2012-2016 оны УИХ-ын гиш үүдэд үлдээлээ гэхэд юугаа ч мэдэхгүй шинэковууд төслийн үзэл баримтлалыг бүр дор дуулаад хаячихаж мэднэ. Хаврын чуулганаар хэлэлцэх 22 асуудлын 13 дугаарт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх захирамж гарсан. Жагсаалтын 11-т оруулсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийг одоо УИХ-аар хийж буй. Хамгийн сүүлд Ажлын хэсгийнхэн УИХ-ын даргын өрөөнд уулзаж, эцэслэн тохироогүй 5-6 асуудлаар санал солилцож, дахин саналын томъёолол боловсруулж оруулж ирэхээр болоод завсарлажээ.
Д.Дэмбэрэлийн өгсөн үүр - гээр бол энэ оны тавдугаар са рын 1-нд Ажлын хэсэг саналаа УИХ-д оруулсан байх учиртай ч хараахан амжсангүй. Төслийг цаасан хэлбэрээр гиш үүдэд тараагаагүйгээс үз вэл Ж.Сүхбаатар даргатай Ажлын хэсгийн 40 гишүүн энэ чуулганы үеэр нэлээд ачаалалтай ажиллах бололтой юм. Үндсэн хуулийг “эцэг” хэмээдэг учир нийгэм, төр, улс төрийн бүхий л харилцааг “захиран чиглүүлэх” үүрэгтэй байдаг.
Тэгвэл эцэг хуульд яг ямар өөрчлөлт оруулах, үзэл баримтлал нь юу байхыг сануулах нь зөв гэж үзлээ. УИХын дарга Д.Дэмбэрэл Ажлын хэс гийн анхны хуралдаан дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учир шалтгаан, нөхцөлийн талаар хэлэхдээ “Нийгмийн хурдацтай хөгжил, бодит байдлын өөрчл өлт, цаг үедээ тавигдаж буй шаардлагад Үндсэн хуулийн зарим зүйл, заалт төдийлэн нийцэхгүй болсныг нийгмийн амьдралын 20-иод жилийн үр дүн харуулах боллоо” гэсэн юм.
Тухайлбал, “шууд сонгох эрх” гэсэн заалт нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх арга саам хийгчдэд далим болж ирсэн байх жишээтэй. Сонгуулийн ардчиллын хэлбэрийн нэг нь засаг, захиргааны нэгжийн захирагчийг иргэд нь шууд сонгох эрх. Гэтэл манай Үндсэн хуулийн сонгох, томилохтой холбоотой зүйл, заалт тодорхойгүйгээс маргах, өөрсд өд ашигтай байдлаар хуулийг тайлбарлах яв дал улстөрчдийн дунд улам газар авсаар байна. Монгол Улс ганцхан хоттой. Тэр нь Нийслэл Улаанбаатар.
80-100 гаруй мянган хүн амтай Дархан, Эрдэнэтийн статус, эрх зүйн байдал нь 2000 хүрэхгүй хүн бүхий сумтай адил байгаа нь хотын хөгжлийг, хотын иргэдийн соёл, сэтгэхүйг чө дөрлөж байгаа нь маргашгүй үнэн юм. Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Төслийн үзэл баримтлалын гол санааг тоймолбол Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр зэрэг Үндсэн хуулийн хязгаарлалтаар давуу талаа алдсан хотуудын эрх мэдлийг хуульд өөрчлөлт оруулах замаар сэргээх тухай юм.
Д.Энхбат нарын 15 гишүүний төсөл 1999, 2000 оны хуйвалдааны гэх малгайтай Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг цуцалж, бүгдээрээ УИХ-д орж суучихаад Парламентаа хөдөлгөдөг Засгийн газрын гишүүдийг дав хар ажлаас чөлөөлөх тухай санаа юм. Энэ мэтээр одоогийн УИХ-ын бараг бүх гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлтгэжээ. Манайхан бие биенээ их хардана аа. Хуульд оруулах өөрчлөлтийг 1996-2000 оны УИХ-ын гишүүд шиг өөрсдөд ашигтайгаар хийж магад хэмээн сэжиглэж байж мэднэ.
Тэгвэл одоо тийм дотор санаа агуулаад хэрэггүй гэмээр байгаа юм. УИХ-ын дарга өнгөрсөн оны сүүлээр захирамж гаргаж, эрдэмтэн, мэргэд, судлаачдыг оролцуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулж, хуулийг энэ оны эхээр баталсан.
Түүгээр бол хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, засгийн эрх бүх ард түмний мэдэлд байх, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч олон хэвшил бүхий эдийн засагтай байх, ардчилсан, шударга ёсыг сахих, хууль дээдлэх, хуулийн өмнө бүх монгол хүн адил тэгш байх зэрэг 25 зүйл, хоёр хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг Журмын тухай хуулиар хориглож өгсөн юм. Тэгэхээр санаа зовох хэрэггүй байх нь.
Ажлын хэсгийг бүрдүү- лэхдээ харгалзан үзсэн нэг зүйлийн талаар УИХ-ын дарга “Бүрэлдэхүүнийг сонгохдоо УИХ-ын гишүүд, тэр дундаа шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож байсан гишүүдийг түлхүү оруулсан. Парламентад суудалтай намуудын дарга нар, намын бүлгийн ахлагчид, иргэний байгууллагууд, шинжлэх ухааны салбарын төлөөллийг өргөнөөр багтаасан” хэмээн онцолсон.
УИХ-ын даргын захирамжаар байгуул сан Ажлын хэсэг 40 гишүүнтэй, Д.Энхбат нар 15-уулаа. Д.Дамба-Очир лав ганцаараа төсөл санаачлаагүй гэж бодохоор Парламентын гиш үүдийн үнэм лэхүй олонх нь Үнд сэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө санал нэгдсэн байна.
Энэ нь зөв юм. Томоохон асуу дал шийдэхдээ улстөржөөд, бие нээ хардаад хойш суучихдаг нэг гэм манайханд байдаг. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрч лөлт оруулах тухайд УИХ-д суудалтай, суудалгүй намууд улс төрийн шийдэлд хүрч чадсан нь гайхамшгаас дутууг үй амжилт билээ. Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаарай хэмээн хүсье.
Го.Энхтөр