Дэлхийн Интерполийн төв нь Францын Леон хотод байдаг. Монголын Интерполын төвийн даргаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.СандагОчир ажилладаг юм. Монголын цагдаагийн байгууллага Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд гишүүнээр элсээд 20 жил болж байна. Энэ хугацаанд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болон иргэдэд их хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан иргэдийг Интерполоор эрэн сурвалжилж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн аж. Өнгөрсөн жил Интерполоор эрэн сурвалжилснаар Үйлдвэр худалдааны яамын Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Улам баяр нарыг саатуулан цагдаагийн байгууллагад хү- лээлгэн өгсөн. Мөн 90 сая төгрөг залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд нарыг мөн л энэ шугамаар эрэн сурвалжилж, саатуулан хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн.
Өнөөдрийн байд лаар Монгол Улсын 30 иргэ нийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Тэдний дунд жирийн иргэдээс гадна олонд танигдсан бизнесмэн, төрийн өндөр алба хашиж байсан хүн байгаа гэнэ. Интерполын гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээллэх ёсгүй учир зөвхөн хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй байдаг аж. Эдгээр эрэн сурвалжлагдаж байгаа 30 хүний ихэнх нь БНХАУ-д байдаг су - рагтай. Учир нь тус улсад манай ир гэд визгүй зорчдогоос гадна ар гэрийнхэнтэйгээ уул захад дө хөмтэй байдагтай хол боотой аж. Мөрдөн шалгах ажлын яв цад ор сураггүй оргон зугт сан иргэд ОХУ, БНСУ, АНУ, Европын холбооны улсад бай гааг манай эрүүгийн цаг даа гийнхан тогтоогоод бай гаа юм байна. Тэдний ес нь эмэг тэй, 25 нь бусдыг залилан мэхэлж их хэмжээний мөнгийг нь авч зугтсан бол зургаа нь бусдын болоод улсын эд хөрөнгийг завшигчид аж. ОХУ-ын хоёр, Турк, АНУ, БНСУын тус бүр нэг иргэн гэмт хэрэг үйлдээд манай улсад орогносон тухай мэдээллийн мөрөөр цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа юм.