УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг гарснаас хойш 13 жил өнгөрлөө. Түүний амь насыг хэн, юуны учир хөнөөв гэдэг нь өдий болтол илэрсэнгүй. Тухайн үед цагдаа, тагнуулын бай гууллагынхан эл хэргийг тун удахгүй илрүүлнэ хэмээн ард түмэнд амлаж байсан ч одоо болтол таг. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор энэ хэргийг илрүүлнэ хэмээн шоуддаг ч үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. С.Зоригийг егүүтгэхээс 10 гаруй жилийн өмнө мөн л аравдугаар сарын 2-нд төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очир бусдын гарт амиа алдсан.
Зарим хүн энэ хэргийг илэрсэн, улс төрийн томчуудтай холбоотой болохоор зарлаж болохгүй байгаа гэж ярьдаг. Хэрэг үйлдсэн этгээд, захиалагчид нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа цагдаа, тагнуулын Ажлын хэсгийнхэн энэ хоёр ноцтой хэргийн талаар олонд мэдээлэх юм болов уу. С.Зоригийг хөнөөсөн хэрэг гарах үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдалд нарийн дүн шин жилгээ хийж, яагаад энэ хэрэг гарах болов, хэнд ашигтай байв гэдгийг анзаарч, олон таамаг дэвшүүлж ажилласан л байлгүй. Гэтэл уг хэргийг шалгаж буй хүчний байгууллагынхан хэрэг илрэх шатандаа орлоо, таамгуудыг мухарлаж дууслаа зэргээр олон удаа мэдэгдэл хийж байсан атлаа, одоо болохоор бүр дуугарахаа ч больжээ.
Тиймээс тагнуул, цагдаагийн бай гууллагын дэргэд байгуулагдсан Аж лын хэсэг амьд байна уу, аль эсвэл татан буугдсан уу гэдэг талаар сурвалжиллаа. Хэрэг гарсан даруйд ЦЕГ-ын даргаар хурандаа Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын даргаар хурандаа Н.Ганболд нар ажиллаж, энэ хэргийг илрүүлэх Ажлын хэсэгт ЭЦГ-ын дарга, хурандаа Ц.Жамъянсэнгээ агсан, Ш.Базаргүр нарын эрүүгийн онц ноцтой хэрг үүдийг илрүүлэх чиглэлээр мэргэшсэн хүмүүс ажиллаж байсан. Гэвч нэг их удалгүй Ц.Жамъянсэнгээ, Ш.Базаргүр нарыг Ажлын хэс гээс гаргасан билээ.
Түүнээс хойш энэ Ажлын хэсэгт багтсан хү- мүүс хэ дэн тээ өөрчлөгдөж байв. Хам гийн сүүлд Ажлын хэсэгт багтсан УМБГ-ын бай цаагч нар өөрч лөгджээ. С.Зориг агс ны амь насыг хохироосон хэргийг мөрдөн шалгах тусгай хэсгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, хошууч Д.Отгонжаргал гадаадад сургуульд явсан, түүний дараа томилогдсон мөрд өн байцаагчид ч өөрчлөгдсөөр байсан билээ. Хамгийн сүүлд ажиллаж бай сан мөрдөн байцаагч, хошууч Л.Эр дэнэцогт энэ сарын эхээр ЦЕГ-ын даргын тушаалаар Сонгинохайрхан дүүр гийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар томилогдож, хошууч Б.Баатар ажлыг нь аваад байгаа сурагтай.
Харин ЭЦГ, ТЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн юу хийж байгаа нь тодорхойгүй, холбогдох албаны хүмүүсээс нь лавлахад, мөрдөн байцаалтын нууц гэх жижүүрийн үгээ хэлсээр. ТЕГ, ЭЦГ-ын хамтарсан Ажлын хэсэг хоёр хуваагдаад, тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тагнуулынхан ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй. Тус байгууллагынхан Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. Гадна дотноос баахан сэжигтэн авчирч, эцэстээ тэр нь олон улсын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрээд байгаа. ЭЦГ дахь Ажлын хэсгийн удирдлага солигдсоор хамгийн сүүлд буюу одоогоос хоёр жилийн өмнө ху рандаа А.Ариунболд томилогдон шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм байна. Гэвч тэд шалгаж байна гэхээс өөр зүйлгүй, ямар ажил хийж байгаа нь мөрдөн байцаалтын нууц гэдгээр тодорхойгүй, ар гэрийнхнээс нь ч нууцалсаар байна. Тус Ажлын хэсгийнхэн энэ хэргийг улс төрийн захиалгатай гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн гэдэг мэдээлэл ар гэрийнхэнд нь өгсөн гэх юм билээ. Хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавьдаг бөгөөд өдгөө хэн гэдэг прокурор хэргийг хянаж байгаа нь тодорхойгүй, бараг энэ ноцтой хэргийн талаар мартахад хүрсэн гэхэд хилсдэхээргүй болжээ.
Г.ЦОЛМОН