АНУ-ын Бостон хотын мафийг үндэслэгч “Цагаан” хочит Жеймс Балжерийг Санта-Монике хотод баривчилсан тухай “The Los Angeles Times” сонинд мэдээлжээ. 15 жилийн турш Холбооны мөрдөх товчооныхны “шүдний өвчин” болж, дэлхий даяар эрэн сурвалжилж байсан Жеймс Балжерийг 19 хүн хөнөөсөн, хар тамхи хадгалж, худалдсан, хүн дарамталсан, аллага захиалсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.
1970-1980-аад оны үед тэрбээр хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтаж байсан бөгөөд түүнийг барьж өгсөн болон хаана байгааг мэдээлсэн хүнд хоёр сая ам.доллар өгөхөө Холбооны мөрдөх товчоо зарлаж байсан билээ. Дашрамд сонирхуулахад, “Оскар”-ын шагналт найруулагч Мартин Ско р сезегийн “The Departed” киног Жеймс Балжерийн намтраас сэдэвлэн бүтээсэн аж.
Х.ЧИМЭГ