“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнийг саатуулсан талаар бид мэдээллсэн. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Ирмүүн босго” компанийн захирал Х.Цогоотой холбогдлоо.
-“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн танай компаниас мөнгө нэхэж, дарамталсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Алт олборлох лицензтэй ч манай компани нөхөн сэргээлт хийх гэж байсан юм. Үндсэндээ үйл ажиллагаа эхлээгүй, жигдрээгүй гэж ойл гож болно. Газраа чөлөөл, эндээс яв, үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага тулгасан. Бид олон зүйл яриагүй. Мөнгө нэхсэн асуудлыг цагдаагийнхан шалгаад тогтоох байх.
-Хэдэн удаа буудсан юм бэ?
-Хоёр удаа гэж манай хүмүүс хэлж байна лээ. Би буудах үед нь зайдуу байсан болохоор сайн мэдээгүй гэв. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга О.Сумъяасүрэнтэй холбогдон цөөн асуултад хариулт авлаа.
-“Ирмүүн босго” компанийн үйл ажиллагааг танайх хамгийн сүүлд хэзээ шалгасан юм бэ. Алт олборлож байсан уу?
-Энэ сарын 20-дын үеэр МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын албаны дарга Н.Батбаяр болон МХЕГ-ын дарга асан Я.Содбаатар нар манай аймагт ирсэн. Бид тус компаниар очиход нэг ч хүн байгаагүй, үйл ажиллагаа нь эхлээгүй байсан. “Гурван тамга” компанийн охин компани “Ирмүүн босго”-ын хон хариуцлагатай ажилладаг, өнгөрсөн жил нөхөн сэргээлтээрээ шил дгээр шалгарч байсан юм.
-“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн хэзээ тус компанид ирсэн юм бэ?
-Ц.Мөнхбаяр гэдэг хүнээр ахлуулсан залуус манай аймагт ирээд тус компаниар дайрч, “Ар хөлт” гэдэг газар байж байгаад буцаж ирсэн гэх мэдээлэл байна. Манай байцаагч Ганчимэг хэргийн газар ажиллаад ирсэн. Удахгүй та нилцуулгыг нь та нарт явуулж болно. Компанийн орчим юу болсон, хэдэн удаа буудсан гэх мэт мэдээллийг цагдаагийнхан мэдэж байгаа гэв.
Тус аймгийн Цагдаагийн хэлт сийн дарга, дэд хурандаа Т.Дамбийнямаас энэ хэргийн талаар тодруулахад “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн энэ сарын 12-нд манай аймагт ирсэн. Бид тухайн үед гэмт хэрэг үйлдэж болохгүйг сануулаад, галт зэвсэг хэрэглэх, архи ууж бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн найман зүйл бү хий сэрэмжлүүлэг тэдэнд өгсөн. Хууль дүрмийн дагуу үйл ажил лагаагаа явуулж, шаардлагатай үед хууль эрх зүйн туслалцаа авч, хамтарч ажиллаарай гэж хэлсэн. Гэтэл тэд галт зэвсэг хэрэглэлээ. Өмнө нь мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан учир эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан юм билээ. Нэр бүхий дөрвөн хүнтэй холбоотой хэргийг Мөрдөн байцаах газар шалгаж байгаа” гэв.
“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Д.Төмөрбаатар, Н.Самбуу-Ёндон, М.Баатархуяг нарыг саа туулан, Эрүүгийн хуулийн 153.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шалгаж эхэлсэн. Харин тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Ононбат “Бид эх орон, газар шорооныхоо тө лөө тэмцсэн. Бидэнд өөр ямар арга зам байгаа юм бэ. Манай хөдөлгөөнийхөнтэй санаа зорилго нэгтэй залуус нэгдэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад шаардлага хүргүүлсэн.
Мөнгө нэхсэн, дарамталсан, зодсон гэж ташаа мэдээлэл цацаж бай гаад харамсаж байна” гэв. Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн онд “Пураам” компани руу удаа дараа буудсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан шалгаж дуусааг үй байтал дахин галт зэвсэг хэрэглэсэн учир эрүү- гийн хэрэгт татан, албадан саа туулсан гэж цагдаагийнхан ярьж байна.
Х.ОЮУНСҮРЭН