Улсын хилээр хориглосон эд зүйл хууль бусаар нэвтрүүлэхийг завдаад баригдсан хэд хэдэн хүнд Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тухайлбал, тус сумын харьяат Т.Ариунболд, Ш.Бямбасүрэн нар Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 75-25 СҮА дугаарын “УАЗ-469” автомашины аккумуляторын доод талд таван хэсэг буюу 2.26 кг, гулдмайлж бэлтгэсэн алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тэд Эрээнд өндөр үнээр худалдах гэж байснаа цагдаад мэдүүлсэн гэнэ.
Мөн Говьсүмбэр аймгийн харьяат И.Жавхланбаяр, Л.Энхбаатар нар тарваганы 958 ширхэг арьс хилээр гаргах гэж байгаад хил, гаалийн ажилтнуудад баригджээ. Тэд төмөр замын машинч Б.Болдбаатар гэдэг хүнтэй хуйвалдан зүтгүүрт уг арьсаа нууж гаргахыг завдсан байна.
Г.ОРЧЛОН