“Москвагийн ойролцоох Электросталь хотын “Спар” их дэлгүүр рүү бүлэг залуу дайрлаа” гэж ОХУ-ын “Lifenews” агентлаг энэ сарын 23-нд мэдээлжээ. 08.00 цагийн үед 20 орчим залуу дэлгүүрт орж ирэн, ажилчдыг зодож, эд хогшлыг нь эвдэлж эхэлсэн байна.
Хамгаалалтын албаныхан зогсоох гэж оролдсон ч хүч хүрээгүй тул Цагдаагийн газраас нэмэлт хүч дууджээ. Багагүй хэмжээний тулааны дараа цагдаагийн нэг ажилтан хүнд гэмтэж, дөрвөн гэмт хэрэгтэн баригдсан гэнэ. Үлдсэн дээрэмчид зугтаж амжсан байна.
Баригдсан дөрвийн нэг нь Монголын иргэн байсан гэнэ. Дэлгүүрийг яагаад бус ниулах болсон шалтгааныг Цагдаагийнхан шалгаж байна.
М.СУГАР