БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас манай нэгэн иргэнийг албадан гаргаж, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийнхэнд хүлээлгэн өгсөн байна. Цагдаагийн албаны хүнээс авсан мэдээллээр Дорнод аймгийн харьяат Т.Ц гэх эмэгтэйг тус хэлтсийн ажилтнууд хүлээн авч, шалгаад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохыг тогтоосон байна.
Тиймээс түүнийг хууран мэхэлж БНХАУ-д аваачсан хүмүүсийг олж тогтоолгохоор тус хэлтсээс ЭЦГ-т холбогдох ма териалыг хүргүүлжээ. Өдгөө энэ хэргийг тус газрын IV хэлтэст шалгаж байгаа бөгөөд Ц-г худалдсан гэх хүмүүсийн заримыг олсон гэж эх сурвалж мэдээллээ. Тухайн гэмт хэргийг гарсан харьяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийн гэр бүлийн эмзэг байдлыг далимдуулан өндөр цалинтай ажилд оруулах нэрээр түүнийг БНХАУ-д аваачиж худалджээ.
Г.ОРЧЛОН