“Херо энтертайнмент”-ын Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүх хүлээж авсангүй
“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарыг цагдан хорих Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авсангүй. Түүнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулынхан шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал хүргүүлсэн юм.
2026-10-05
Залилангийн хэрэгт ял шийтгүүлсэн Нигерийн иргэн их хэмжээний хар тамхи оруулж иржээ
Монгол эмэгтэйтэй гэрлэн манай улсад амьдардаг Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн, хүлээн авч, борлуулахыг завдсаныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан илрүүллээ. Тэрбээр ойр тойрныхоо хүмүүстэй бүлэглэн өнгөрсөн сарын 16-нд нэг кг гаруй хар тамхи оруулж ирсэн аж.
2026-10-02
Эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг шаарджээ
“Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-нд зуслан руугаа явах замд нь хоёр залуу хутга тулган 1.5 тэрбум төгрөг өг гэж шаардсан байна.
2026-09-28
Философич С.Молор-Эрдэнийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгав
Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллагаас шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод буй билээ. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн байна.
2026-09-28
“Хурд” компанийн нэрээр орон сууцын залилан хийсэн Д.Отгонбаярыг шилжүүлэн авлаа
“Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг аж ахуйн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа олон иргэнийг орон сууцын захиалгын гэрээ гээр залилж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Д .Отгонбаярыг уржигдар ШШГЕГ -ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорилоо.
2026-09-25
Улайссан сэрээгээр хүүхдүүдийг гэмтээжээ
Өвөрхангай аймагт бага насны хүүхдүүдийг сэрээ улайсгаж байгаад түлж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаарх гомдлыг өчигдөр цагдаагийн байгууллагад асран хамгаалагч нь гаргасан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр хэрэг явдал долоодугаар сард гарсан бөгөөд 38 настай Б гэх эр найм, 11 настай хөвгүүд, таван настай охины хөл, гарыг улайсгасан сэрээгээр түлсэн байж.
2026-09-24
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захиралд хахууль өгсөн хэргийг шалгаж дуусав
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавт их хэмжээний хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан шалгаж дуусжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сард АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээндалбадан саатуулж байсан билээ. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, эдийн засгийншинжээчдийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийсээр удааширсан гэнэ.
2026-09-22
ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг шүүх шийдэх ёстой болов
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)ын дарга Э.Төрбаярт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2026-09-10
Монгол иргэнийг залилсан хэрэгт украин эр ял шийтгүүлэв
Украины иргэн, Бразилд оршин суух хаягтай Пётр Владимирович Пыхтин болон манай улсын иргэн Л.Түмэнжаргал нар хамтран гадаадаас хөрөнгө оруулалт татаж өгөх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ. Тэд 2023 оны өвөл манай улсын иргэн Д.З-т “Европын банкны зээлийн шугам нээгдсэн. Чи 130 000 ам.доллар эхлээд өгчих.
2026-09-04
Авлигын хэрэгт холбогдсон Замын-Үүдийн гаалийн хоёр байцаагчийг шалгаж дуусав
АТГ-ынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газарт нэгжлэг хийж, улмаар тэндэхийн байцаагчдаас гадна Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татан, ажлыг нь түдгэлзүүлэн мөрдөн шалгасан билээ. Тэднээс өнгөрсөн сард нэг бус хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
2026-08-27
“Мера сервис” ХХК-ийн удирдлага нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв үү
Уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодис үйлдвэрлэгч “Мера сервис” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтсан байв. Тэдний нэг нь дээрх аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын өдүүлсэн үйлдэл.
2026-08-25
Засварын газрын вьетнам ажилчдыг зодож дээрэмджээ
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дунд Дарь эхийн зам дагуу үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажилладаг гадаадын иргэдэд халдаж, дээрэмджээ. Вьетнам иргэдийн ажилладаг уг засварын газарт энэ сарын 17-ны үдэш гурван залуу ороод засварчдыг зодож, орлогын хоёр сая төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй засаж байсан хоёр ч машины цонх, салхины шилийг хагалан зугтсан байна.
2026-08-21
АҮЭБЯ-ны албан тушаалтныг шалгаж дуусжээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан А.Бямбадорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнтэй хамт “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженерээр ажилладаг Б.Мөнхсайханыг шалган өнгөрсөн нэгдүгээр сард гэр болон албан өрөөнд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж, хорьж байсан билээ.
2026-08-20
500 000 төгрөгийн хахууль авсан гаалийн байцаагчид хорих ял шийтгэв
Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Мөнхбатад холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Н.Мөнхбат нь дээрх гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн, гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд 500 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
2026-06-29
“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг суллах хурлыг прокурорт мэдэгдээгүй гэв
Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж, сэлбэн оруулж ирсэн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн билээ.
2026-06-25
Хотын ОБХХУХ-ийн даргын хэрэгт гурван хүнийг албадан саатуулжээ
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар (АОБТГ)-ын удирдах албан тушаалтан Б.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийн найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан нь уг албан тушаалтантай холбоотой аж.
2026-06-23