Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

НАТО-д элсэх хүсэлтэй байжээ, Москва

Зөвлөлт холбоот улс (ЗХУ) НАТО-д элсэх өргөдлөө 1954 оны гуравдугаар сарын 31-нд өгчээ. Энэ үед Зүүн Европын орнууд тус эвслийг сөрсөн цэргийн холбооВаршавын гэрээний байгууллагыг үүсгэн бий болгоогүй байсан юм. Энэ асуудлаар Оросын ШУА-ийн Ерөнхий түүхийн хүрээлэнгийн захирал, түүхийн ШУ-ы доктор, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Михиал Липкин сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
2025-12-15

Экспортын барааны стандартыг хангуулах тал дээр анхаарна

Экспортын барааны стандартыг хангуулах тал дээр анхаарна
2025-12-15

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг маргааш буюу 12 дугаар сарын 17-нд 13:00 цагаас явагдана. Тохирол шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдах юм. Энэ удаагийн тохиролд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
2025-12-15

53 үйлдвэр ашиглалтад оруулж, 996 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

53 үйлдвэр ашиглалтад оруулж, 996 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
2025-12-15

Ашиг нь төрийнх, алдагдал нь татвар төлөгчдийнх байж болохгүй

Сүүлийн жилүүдэд төр бизнес хийхээсээ огт ичихээ байж, бүр “ширлэх” болов. Эрх ба­­ригчдын “гар дүрээгүй” салбар ч гэж алга. Зах барина, зочид буудал ажиллуулна, тээвэр, ху­­­далдаа, үйлчилгээний салбарт хүртэл шур­­гал­сан байх жишээтэй. Төр, хувийн бизнесийн харьцаа энэ мэт алдагдаад удав. Жил ирэх тусам төрийн оролцоо ихсэж, улам данхайн, хувийнхны орон зай хумигдсаар байгааг олон нийт ч хүчтэй эсэргүүцэх болсон. Арга ч үгүй юм, дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн бизнесийнхний эзлэх хувь буурсаар, тэр хэрээр зах зээлээс ша­хагдан, өрсөлдөх орон зайгүй болсоор байгааг цөөнгүй судалгаанд ч дурджээ.
2025-12-15

Ж.Баярмаа, Б.Жаргалан нар АН-ын онцлох улс төрчөөр шалгарчээ

Ардчилсан нам өнгөрсөн баасан гарагт оны онц­лох улс төрчөө шалгаруулах “Эрх чөлөөний шон­хор” ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Ул­маар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Жаргалан нарыг онцлох улс төрчөөр шалгаруулсан юм байна. Тэд хоёул 2024 оны сонгуулиар анх удаа УИХ-д сонгогд­сон эмэгтэйчүүд юм. Ж.Баярмаа гишүүнээр сон­гогдсоноосоо хойш дангаараа болон бусад гишүүнтэй хамтран нийт найман хууль, тогтоолын тө­сөл санаачлан ажиллажээ.
2025-12-15

Манай О.Бат-Ундрах “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” уралдаанд дэд байр эзэллээ

Хүний эрхийн олон улсын өдрийг угтан зо­хион байгуулсан “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаанд манай сурвалжлагч О.Бат-Ундрахын “Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин” бүтээл сонин, сайтын төрөлд дэд байрын шагнал хүрт­­­лээ. Тэрбээр уг нийтлэлдээ Монголын нөхцөлд зөвхөн гэр хорооллынхон гэлтгүй нийслэл хотын нийт хүн ам утааны улирлын туршид угаарын хийгээр амьсгалж, чимээгүй “үхэж” байгааг, агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүнийг бага багаар “мэрдэг”, урхаг ихтэй өвчин болохыг, энэ төрлийн эмгэг статистикт дээгүүр “байр эзэлж”, нас баралт дэлхийн дунджаас 10-11 дахин өндөр буйг шүүмжилж, улмаар иргэдэд Үндсэн хуулиар олгосон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгааг хөндсөн юм.
2025-12-15

Хаягдал усыг нөөц болгон ашиглахыг уриалав

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо үргэлжилж буй НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн VII чуулганы “Хаягдал ус-шийдэл болох нь” хэлэлцүүлэгт оролцохдоо Монгол Улсын усны нөөц урт хугацаанд долоо орчим хувиар багасаж, мөсөн голын ууршилт сүүлийн 80 жилийн хугацаанд бараг 70 хувьд хүрснийг онцлов. Тэрбээр энэ үеэр “Бохир ус бол хаягдал биш, харин боломж дүүрэн нөөц. Хаягдал усыг хуурай гандуу, эмзэг бүс нутгийн иргэдийн амьдралын чанарыг бэхжүүлж, тэсвэртэй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, нөөц болгох боломжтой. Тиймээс хаягдал усыг нөөц болгох, дахин ашиглах уриалга дэвшүүлж байна” гэжээ.
2025-12-13

Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэлтэй танилцаарай

Үндэсний музейнхэн “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” тусгай үзэсгэлэнг өнөөдөр толилуулах нь. Эл үзэсгэлэнгийн хүрээнд чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн зүүлт, Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн алтан цог чимэглэл, XIXXX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас тэргүүтэй монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл болсон үнэт үзмэрүүдийг олны хүртээл болгох юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түү­ хэн хөгжил, хувьслыг харуулах зорилгоор музейн сан хөмрөгт хадгалж байгаа 100 гаруй үзмэрээс дээжлэн, дагалдах судалгааны бич­ вэр, хураангуй тайлбар, гэрэл зургийн хамт олны хүртээл болгож буй нь энэ юм. Тус үзэсгэлэнг ирэх сарын 30-ныг дуустал үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгох аж.
2025-12-13

Австрали бага насныханд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд тикток, юүтүб, фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглолоо. Уг хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын торгууль ногдуулах аж. Ингэснээр Австрали бага насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон анхны улс боллоо. Эл шийдвэрийг технологийн томоохон компаниуд ихээхэн шүүмжилсэн бол эцэг, эхчүүд болон хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид сайшааж хүлээн авсан юм.
2025-12-13

Ирэх онд бага ангийн 189 600 сурагчийг сүү хөтөлбөрт хамруулах нь

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 онд хотын зарим сургуульд хэрэгжүүлсэн. Ингэснээр эрүүл мэндэд нь эерэг өөрчлөлтүүд гарсан тул хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөг тусгаад байгааг албаныхан мэдээллээ. Үүний үр дүнд I-V ангийн 189 600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулах боломж бүрдэв.
2025-12-12

Өндөр хүчдэлийн 1100 гаруй шонг шувуу хамгаалах тусгаарлагчаар бүрнэ

Монголын шувуу хамгаалах төв, “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн төвтэй хамтран махчин шувуудын цахилгааны хүчдэлд цохиулах эрсдэлийг бууруулах, үхэл хорогдлыг арилгах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд шувууд цахилгаанд хамгийн их цохиулж үрэгддэг, Говьсүмбэр аймгийн Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын 1100 гаруй төмөр бетон тулгуурт хамгаалах тусгаарлагч суурилуулахаар болжээ. Ирэх хавраас эхлүүлэх уг ажилд УБТЗ-ын салбар нэгжүүд хүн хүч, хөрөнгө мөнгөөр туслах бол тусгаарлагч бү­ рээсийг худалдан авах санхүүжилтийг АНЭУ-ын “Мохамед Бин Зайед махчин шувуу хамгаалах сан”-гаас гаргах юм байна.
2025-12-12

Манай улс 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. 
2025-12-12

Гадаадын долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас манай улсад үйл ажиллагаа явуулж буй долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ы Баяннуур хотын худалдааг дэмжих хороо”, БНСУ-ын “Азийн соёл, хөгжлийн институт”, “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ”, ОХУ-ын “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо”, “Бид самбогийнхон”, АНУ-ын “Ворлд лернинг”, “Friends of Mongolia” гэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
2025-12-12

БНСУ визний журамдаа өөрчлөлт оруулав

БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой журамд зарим өөрчлөлт оруулснаа мэдээллээ. Тухайлбал, өмнө нь визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурав болгон богиносгожээ. Мөн эмчилгээний (C3-3) визний мэдүүлгийг тусгайлан авахаар болжээ Тиймээс иргэд эм­ чилгээний виз мэдүүлэхдээ зөвхөн “Солонгосын виз мэдүүлгийн төв”-д (Korea visa application center, KVAC) хандах ёстой юм байна.
2025-12-12

“Иргэний орон зайг хамгаалах нь ардчиллын үндэс”

“Глоб интернэшнл” төвөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, бодлогын зөвлөмж баримт боловсруулснаараа онцлогтой.
2025-12-12

Монгол хэл, бичгийн шалгалтад 2154 хүн хамрагдаж, 1213 нь тэнцжээ

Өвлийн элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 4-7-нд зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалт өмнөх оны төгсөгчдийг хамруулснаараа онцлог бөгөөд нийт 6813 хүн монгол хэл, бичиг болон элсэлтийн шалгалт өгчээ. Тэдний 2154 нь монгол хэл, бич­ гийн шалгалт өгснөөс 1213 нь тэнцэв. Шалгалтыг нийслэл болон орон нутагт 28 төвд зохион байгуулсан аж.
2025-12-12

Намуудын санхүүжилтийн тайланд олон нийт хяналт тавина

СЕХ-ноос “Улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хяналт, ил тод байдал, хэрэгжилт” сэдвээр өчигдөр уулзалт зохион байгууллаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар СЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ үеэр танилцуулав. Намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.
2025-12-12