Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 182 иргэнийг баривчилжээ

Цагдаагийн байгууллага энэ оны эхний 11 сард нийт 105 770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 395 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийг төрлөөр нь ангилбал 153 нь өмчлөх эрхийн, 132 нь эрүүл мэндийн халдашгүй байдлын, 64 нь хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг аж. Мөн олон нийтийн аюулгүй байдалд болон хүний амьд явах эрхэд халдсан 21, хүрээлэн буй орчны эсрэг долоо, бэлгийн эрх чөлөөний эсрэг гурав, бусад төрлийн 15 хэрэг тус тус бүртгэгджээ.
2025-12-23

Гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн нас барав

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-нд дэлхийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог. Монголчууд өвлийн цаг агаарын байдлыг есөн ес буюу 81 хоногоор ангилж ирсэн уламжлалтай. Эхний ес хоног буюу “балчир гурав” өчигдөр эхэллээ. Хүйтний эрч чангарч буй өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.
2025-12-23

“Ногоон нуур-1008” төслийн гүйцэтгэгч компанийн захирлыг албадан буцаалаа

“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн ерөнхий гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийн эрх бү­ хий албан тушаалтныг Монгол Улсаас албадан гаргажээ. Тус төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн захирал БНХАУ-ын иргэн Ян Яао манай улсын хууль тогтоомжийг үл ойшоож байсан учраас Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас Монголд оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.
2025-12-23

Хүйтний улиралд монголчууд нарлаг орныг зорих нь ихэсжээ

Дүн хүйтэн, утаа, түгжрэлтэй өвлийн улиралд халуун орныг зорих монгол жуулчдын тоо эрчимтэй өсөж байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны статистик мэдээллүүдээс шүүж харвал энэ онд гэхэд 40-49 насныхан бусад насны бүлэгтэй харьцуулбал өвлийн саруудад 30 хүртэлх хоногоор гадаадад хамгийн их зорчсон байна. Энэ нь санхүүгийн чадамж, гэр бүлийн байдал уг насанд харьцангуй тогтворждогтой холбоотой хэмээн судлаачид хэлдэг. Үүнээс гадна 6-8 дугаар сард зуны, 12-2 дугаар сарын хооронд сурагчдын өвлийн амралт эхэлдэг учраас эцэг, эхчүүд энэ завшааныг ашиглан утаа, түгжрэлээс хүүхдүүдээ холдуулахыг эрмэлзэх болсныг ч дурдах хэрэгтэй.
2025-12-22

Япон Улс үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдээс иргэншлээ мэдүүлэхийг шаардана

Үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхдээ тухайн иргэн иргэншлээ заавал мэдүүлэх журмыг Япон Улсын Хууль зүйн яам боловсруулжээ. Ингэснээр орон сууц худалдан авах, шинэ байшин эзэмших, өвлөж авахдаа тухайн эзэмшигч өөрийн иргэншлээ зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Хэрэв тодорхой шалтгааны улмаас үүнийг биелүүлээгүй бол ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй гэнэ. Үүний үр дүнд тус улс дотоодод хэр олон гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буйд хяналт тавих боломжтой болно гэжээ. 
2025-12-22

Тэргэнцэртэй бүсгүй сансарт нислээ

Ташрамд өгүүлэхэд, зарим хүн “New shepard”-ын нислэгийг жинхэнэ сансрын нислэг гэж үздэггүй. Учир нь сансрын хөлөг дэлхийн тойрог замд бүрэн ордоггүй буюу суборбитал өндөрлөгт хүрдэгтэй холбоотой. Тодруулбал, Олон улсын нисэх хүчний холбооны баталсан сансрын нислэг эхэлдэг халаасны шугам (100 километр)ын доогуур гэсэн үг. Гэхдээ 2021 он хүртэл тойрог замын аялал жуулчлалын нислэгт оролцогчдыг сансрын нисгэгч гэж үздэг байсан бол дөрвөн жилийн өмнө АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа сансрын нисэгчдэд зориулсан шинэ дүрэм баталсан. Үүнд “Сансрын нисэгч нь нислэгийг гүйцэтгэсэн компанийн ажилтан байх ёстой. Сансарт нисэхийн тулд мөнгө төлдөг сансрын жуулчид энэ статусыг авах эрхгүй” хэмээн заажээ.
2025-12-22

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.
2025-12-22

“Ховдын мафийнхны” гэх хэргийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэнэ

УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, “Хүсэл трейд” ХХКийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 18 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх хянан хэлэлцлээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон тэднийг олон нийтийн сүлжээнд “Ховдын мафийнхан” гэж нэрийдэх болсон.
2025-12-22

АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин (манай улсын 4 өдрийн хэрэглээ) байна.
2025-12-22

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусав

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусав
2025-12-22

Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй

Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй
2025-12-22

ЭХЭМҮТ-ийнхөн амьд донороос анх удаа хүүхдэд бөөр шилжүүлэн суулгажээ

Ташрамд дурдахад, өмнө нь зөвхөн УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан бол өдгөө ЭХЭМҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УHТЭ)-т уг нарийн мэргэжлийн эмчилгээг нэвтрүүлээд буй. Энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар УНТЭ-ийнхэн 333 дахь хүнд элэг, 418 дахь өвчтөнд бөөр, 40 гаруй хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Түүнчлэн ХСҮТ 211 хүнд элэг, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг тус бүр хоёр хүнд бөөр, УХТЭ-ийнхэн таван өвчтөнд элэг шилжүүлэх мэс засал хийсэн байна.
2025-12-22

Иргэд: Төр чухлын дэс дарааллаар асуудлаа шийдмээр байна

Иргэд шатахуун, тэтгэвэр, татварын дарамт, дэд сайд нарын томилгоо зэрэг асуудлаар Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Жагсагч иргэд "Эрүүл мэндийн даатгалын сан нь мөнгөгүй хоосорсон хүнд болсон энэ цаг үед дэд сайд томилох асуудал хэлэлцэж, гуравхан хоногийн дотор хуралдаж шийдэж байгаад үнэхээр гайхаж байна. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн даатгалынхаа санхүүжилтийг шийдэж өгөөчээ. Төрийн албан хаагч нарынхаа цалинг тавьж чадахгүй байгаа энэ үед олон дэд сайд томилж, татвар төлөгчийн мөнгийг үргүй зарцуулж байгаад харамсалтай санагдаж байна. 
2025-12-22

Шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсгэсэн гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны хан­гамжийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг нь БНХАУаас хангадаг. Энэ сард ОХУ-аас АИ-92 авто бензин 83 600, дизелийн түлш 134 240, АИ-95 1560 тонныг худалдан авахаар гэрээ хийж, баталгаажуулсан.
2025-12-22

Сантаг аварсан нь буюу мөсөн дээрх гайхамшиг

Шинэ жил, Зул сарын баяр дөхөхөөр бидний зүрх сэтгэлд нэгэн дотно дүр амилдаг нь сайхан сэтгэлт Санта Клаус билээ. Сантагийн түүх 1823 оноос эхтэй бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр, домогтой болжээ. Тэгвэл Монголд “AIC Steppe arena”-д тэрхүү үлгэрийн ертөнцөөр хамтдаа аялах боломж бүрдэж, “Сантагийн тосгон” үүд хаалгаа нээгээд байна.
2025-12-22

СХД-т амбаар шатаж, 53 настай иргэн галд өртөж нас баржээ

СХД-т амбаар шатаж, 53 настай иргэн галд өртөж нас баржээ
2025-12-22

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
2025-12-22

ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөө­лөн сонгогдсон манай улсын шүүгч Д.Эрдэнэ­­балсүрэн, зүүн Европын орнуудын төлөөлөл болсон Гүржийн шүүгч Гоча Лордкипанидзе нарт хориг тавьж буйгаа АНУ-ын Төрийн на­рийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ. ОУЭШ-д хариуцлага тооцох тухай 14203 дугаар тушаалын дагуу ийм арга хэмжээ авч буй гэнэ. Тэдэнд ийм арга хэмжээ авч буй үндэслэл нь энэ сарын 15-нд ОУЭШ-ийн давж заалдах шатнаас Израилын эсрэг гаргасан шийдвэртэй нь холбоотой аж. АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдэж буйгаар эл хоёр шүүгч Израилын зөвшөөрөлгүйгээр Израилын удирдагчдыг баривчлах, мөрдөн шалгах, яллах зорилготой ОУЭШ-ийн шийдвэрт шууд оролцсон хэмээн буруутгаж байна.
2025-12-22