Улс төр, эдийн засаг сонирхогчдод зориулсан баар нээгджээ
Хэрэв баарнуудын дэлгэцэнд ердөнхийрөө хөл бөмбөг, хөгжим, дууны клип, спортын тэмцээнүүд гардаг бол шинэ нээгдсэн уушийн газрын дэлгэцээр хамгийн сүүлийн үеийн мэдээ, хөрөнгийн биржийн график, Polymarket дээрх хувьцааны хувь, улс төрчдийн зэргийг харуулдгаараа онцлог юм.
2026-03-24
Хятадад бензин болон дизель түлшний үнэ нэмэгдэв
Хятадын эрх баригчид бензин болон дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг нэмэгдүүлснээ мэдэгдэв. Энэ тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны вэбсайт дээр нийтлэгджээ.
2026-03-24
Ким-ийн дөрөв дэх үе хэн байх бол
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2022 оноос охиноо дагуулж яваад байх болсон. Тэр хоёр пуужингийн туршилт хийхэд ч, үйлдвэрийн ажилчидтай уулзахад ч хамт явж харагдана. Энэ охины нэр тэгтлээ тодорхой дурдагдахгүй, Ким Жөн Уныг сайн мэдэх Америкийн сагсчин Дэннис Родмэн 2013 онд түүнийг Чу Э гэдэг хэмээн ярьсан байдаг.
2026-03-17
Могойд ороогдсон “модод”
АНУ-д Британийн Элчин сайд, тус улсын парламентын Лордуудын (дээд) танхимын гишүүн байсан Питер Мандэльсон хэл аманд орж, хормойн явдалтай холбоотой дуулиант хэргийн улмаас олны танил болсон Америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй хэлхээ холбоотой байснаас Британийн Ерөнхий сайд Кир Стармерийг огцрохыг түүний хүрээллийнхэн үгүйсгэхгүй байна.
2026-02-23
Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ
The Times сонинд бичсэнээр гуравдугаар Рейхийн эзэн Гитлер нь маш ховор удамшлын эмгэг болох Каллманы хам шинж өвчтэй өөрөөр хэлвэл бэлгүй бойжилтын зогсолт болон үнэрлэх мэдрэмжгүй байсан байж болзошгүй хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
2026-01-23
АНУ 75 улс орны иргэдэд виз олгохоо түр зогсоов
2026 оны 1-р сарын 21-нээс эхлэн АНУ-ын Төрийн Депертамент ард түмний татвараар суурьшахыг завдаж буй цагаачдын тоог хязгаарлах үүднээс 75 улс орны иргэдийн визны өргөдлийг хүлээн авахыг түр зогсоолоо
2026-01-16
Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав
Энэ сарын 3-нд АНУ Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулав. Венесуэлд цохилт өгч, Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, улсаас нь гадагш гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нотлов. Мадуро болон түүний гэргийг Нью-Йорк хотноо аваачаад “мансууруулах бодисоор алан хядах ажиллагаа үйлдсэн”, хар тамхи дамлан худалдсан, зэвсэг хадгалсан гэсэн хэрэгт буруутгасан байна. Түүгээр ч барахгүй Мадурог “Одоо Ерөнхийлөгч биш, эрх мэдлийг нь хэн нэгэнд шилжүүлтэл Венесуэлийг АНУ удирдан чиглүүлнэ” гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. Мадурог хулгайлсантай холбогдуулж түү ний үүргийг түр гүйцэтгэхийг Венесуэлийн Дээд шүүх Дэд Ерөнхийлөгч Дельси Родригест даалгажээ.
2026-01-05