СУУДАГ РЕДАКТОР АЖИЛД АВНА
Германы сонинуудад 100-гаад жилийн өмнө суудаг редактор гэх албан ёсны ажлын байр, нэр томъёо бий болжээ. Суудлаасаа өндийдөггүй, ажилдаа дарагдсан хүн гэж эндүүрэв. Суудаг редакторын ажлын байр нь сонины редакцад биш, шоронгийн камерт байж. Хэрвээ хэн нэгэн уншигч сонины газрыг шүүхэд өгч, сонин ялагдвал тухайн материалыг бичсэн сэтгүүлч биш, түүний өмнөөс суудаг редактор ял үүрнэ. Суудаг редактор ял эдлэх хугацаандаа редакцаасаа цалин, архи, тамхи гэх мэт бас бус хангамж авна.
2015-05-01