Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Математикийн 60 “настай” таамаглалд шинэ шийдэл олжээ

Хиймэл оюунд суурилсан систем Унгарын нэрт математикч Паул Эрдөшийн дэвшүүлсэн таамаглалд шинэ шийдэл санал болгов. Тодруулбал, 23 настай судлаач Лиам Прайс 60 жилийн турш шийдэгдээгүй байсан энэхүү онолын таамаглалын талаарх өгөгдлийг хиймэл оюуны GPT-5.4 загварт оруулж, гарсан хариултад нь тулгуурлан боломжит шийдлийг боловсруулсан аж.
2026-05-05

 “Монгол ньюс”-ийнхэн салбарын дээд шагнал хүртлээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Монгол ньюс”-ийнхэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагналаар шагнууллаа. 30 жилийн түүхтэй, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины тоймч Ч.Болортуяа, О.Бат-Ундрах нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, сэтгүүлч С.Цэрэндулам “Ган үзэгтэн” болов
2026-05-05

Нисэх загварын Дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид алт, хүрэл медаль хүртжээ 

ДАШТ-ий өмнөх хамгийн том сорилго болох “Австралийн цом-2026” тэмцээнд манай хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртэж, бахархам амжилт гаргав. Тодруулбал, Дэлхийн цомын тэмцээний уран нислэгийн F2B ангиллын өсвөр үеийн төрөлд “Зуун билэг” клубийн тамирчин Б.Баясгалан тэргүүлж, АНУ-ын тамирчин Эберенз Ангстром удаалсан бол гуравдугаар байрт манай тамирчин Д.Тэмүүжин шалгарчээ.
2026-05-05

Их Могол улсын үеийн одон орны багажийг 2.75 сая ам.доллароор заржээ

Лондон хотын “Sotheby’s” дуудлага худал­дааны төвөөс зохион байгуулсан арил­жаагаар XVII зууны үеийн одон орны ховор нандин багаж (astrolabe)-ыг хоёр сая фунт стерлинг буюу 2.75 сая ам.доллароор заржээ. Энэ нь Исламын ертөнцийн шинж­лэх ухааны олдворуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.
2026-05-04

“Эвдрээгүй ирээдүйг бүтээе”

ЦХИХХЯ, ЦЕГ, “И-Монгол академи” УТҮГ, Хүүх­дийн шуур­хай тусламж, хамгааллын 108 төвийнхөн хамт­ран “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн зохион бай­гууллаа. Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хам­гаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ан­хаарч хэд хэдэн ажил хэрэгжүүлж эхэлснээ албаныхан хэлсэн. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэд­ний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал хэ­мээн онцолсон юм.
2026-05-04

Газар тариалангийн бүс нутгуудад хөрсний чийг хангалтгүй байна

Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээ­лэн­­гийн­хэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчийн арав хоногт Монгол орны нутаг дэвсгэрт хөрсний чий­гийн явуулын судалгаа хийснээ танилцууллаа
2026-05-04

А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хятад иргэний амийг бүрэлгээгүй гэж дүгнэв 

“Чингис хаан” нисэх буудалд буусан нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэн, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэг үйлдсэн хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүний болон хохирогчийн аавынх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцээд хоёр монгол залууг хүний амь бүрэлгэсэн үйлдэлд буруугүй гэж дүгнэлээ
2026-05-04

Бохир усны 40 км шугам шинэчилж, 350 орчим худаг засварлана 

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үерийн хамгаалалтын систем бий болгох гэнэ. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг газар ухалгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломж олгодог байна.
2026-05-04

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
2026-05-04

Автомашинтайгаа усанд суусан иргэдийг завиар зөөж, аюулгүй газарт хүргэжээ

Ихэнх голуудад цөн түрсэн байхад автомашинтайгаа тээвэр хийснээс мөс цөмрөх, усанд суух дуудлага цөөнгүй бүртгэгдэж буйг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ.
2026-05-04

Хурдан морины уралдаан эхэлсэнтэй холбоотой орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ 

Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглосон. Морин уралдааныг энэ сарын 1-нээс зөвшөөрч буйтай холбоотой уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар орон нут­гийн удирдлагуудад чиглэл өгчээ.
2026-05-04

Цалин хөлсийг бодитоор нэмж, шударга ёс тогтоохыг МҮЭХ-ноос шаардав 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос тавдугаар сарын 1-нд “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал”-ыг зохион байгуулж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
2026-05-04

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэх нь 

Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа Ерөн­хийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонго­дог зохицуулалт хийсэн билээ. Тодруулбал, 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жи­лийн хугацаагаар зөвхөн нэг удаа сон­гоно” хэ­мээн тусгасан.
2026-05-04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбуу хөрс хуулалтын тендерийг хэрхэхээ МАН-ын байранд очиж хэнээр шийдүүлдэг вэ?

Тавантолгой, Оюутолгой гэх хоёр ордоос монголчууд хувь хишиг хүртэж чадахгүй хэвээр байна. Тавантолгойг төрийн эрх мэдлээр дамжуулаад дотоодын хулгайч нар цөлмөдөг. Оюутолгойг луйврын гэрээгээр халхавчлаад гадныхан зооглодог.
2026-05-04

Шинжлэх ухаанд шимтэгсдийн баярыг энэ сарын 17-нд тэмдэглэнэ 

Шинжлэх ухаанд шимтэгсдийн баяр болох “SciCon-2026” арга хэмжээг “Гэж юү вэ” төслийн багийнхан дөрөв дэх жилдээ энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах нь.
2026-05-02

Хятадын Ардын их сургуульд магистрын тэтгэлэг зарлажээ 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль (Renmin University of China)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Орчин үеийн хятад судлалын чиглэлээр хоёр жил суралцах боломжтой бөгөөд сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлж, мөн амьжиргааны тэтгэмж олгох гэнэ.
2026-05-02

Эзэнгүй амьтдын асрах байрыг өргөтгөх нь

Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур бий гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. “Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд өнгөрсөн онд нийслэлээс тэнэмэл нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд түр хамгаалах байр барьсан юм. Тэгвэл энэ онд уг байрыг өргөжүүлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.
2026-05-01

Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай
2026-05-01