Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Найман сартай хүүхдээ хөнөөсөн эмэгтэй амиа егүүтгэхийг завджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүр орчимд 23 настай С гэх эмэгтэй төрүүлсэн охин найман сартай Н-ийн нэг бус удаа хутгалж амийг нь егүүтгэсэн хэрэг гарчээ. Улмаар амиа хорлох оролдлого хийсэн талаар дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байна. Тухайн эмэгтэй хүүхдээ тэврэн түр оршин сууж байсан газраасаа мягмар гаргийн 23.00 цагийн үед гарсан аж
2026-04-09

Нийслэлд он гарснаас хойш шар өвсний түймэр 11 дэхээ гараад байна

Улсын хэмжээнд он гарснаас хойш 25 удаа ой, хээрийн болон ахуйн түймэр гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 сумд гарсан гал түймрийг энэ сарын 6-ны байдлаар бүрэн унтраасан. Хамгийн сүүлд буюу уржигдар Хэнтийн аймгийн Мөрөн сумд дэгдсэн хээрийн түйрийг цурамд оруулсан байна. Түймэрт нийтдээ ойн 704, хээрийн 58.6 мянган га талбай өртжээ.
2026-04-09

Европын Холбоо нүүрстөрөгчийн татварын үнийг танилцуулав

Европын Холбооны хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизм (CBAM)-ын хүрээнд олгодог гэр­ чилгээний үнийг Европын Комисс энэ сарын 7-нд анх удаа олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ 2026 оны эхний улиралд нэг тонн хүлэмжийн хийн ялгарлын үнийг 75.36 евро буюу 87.14 ам.доллароор тооцсон байна.
2026-04-09

Борхайрхан ууланд нутагшуулсан янгир өсөж, тархац нутаг нь тэлжээ

Богдхан уулын дархан цаазат газраас 2023 онд Завханы Цагаанчулуут сумын Борхайрхан ууланд шилжүүлэн нутагшуулсан янгирын тоо толгой эдүгээ өсөж, тархац нутаг нь тэлсэн байна. Анх нэг тэх, нэг ямаа нутагшуулахдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сансрын дохиолол суурилуулж нүүдэл, шилжилт, тархцыг нь өнгөрсөн хугацаанд судалж иржээ.
2026-04-09

Өнөөдөр дараах дүүрэгт цахилгаан хязгаарлана

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК 2026 оны дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх тоймчилсон байршил, цагийн хуваарийг мэдээлсэн. Өнөөдөр /2026.04.09/ Баянзүрх, Сонгинохайрхан, Багахангай дүүргүүд болон Төв аймгийн хоёр суманд цахилгаан хязгаарлана.
2026-04-09

БОНЗ-ын ил тод тайлагналын шинэ стандарт нэвтрүүлнэ

Монгол Улс 2026-2032 оны хугацаанд тогтвортой байдлын тодруулгын олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх стратегийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулсан байна.
2026-04-09

Л.Ганзориг Азийн цуврал найм дахь тэмцээнд түрүүллээ

Япон улсын Шизүока хотод зохион байгуулсан Мэргэжлийн дартсын корпорац (PDC)-ын Азийн цуврал найм дахь тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн тамирчдаас “Дартс мастерс” клубийн тоглогч, улсын аварга Л.Ганзориг аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түрүүллээ.
2026-04-08

Стрессээ зохицуулж, хангалттай унтаж амрахыг зөвлөлөө

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан бөгөөд 1950 оноос хойш жил бүрийн эл өдрийг тэмдэглэж ирсэн. Уг өдрийг жил бүр тодорхой уриан дор зохион байгуулж, тухайн цаг үед дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай.
2026-04-08

Бэлэг дурсгалын зориулалтаар алт, мөнгөн гулдмай борлуулж эхлэв

Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаж байна. Эдгээр гулдмайг Лондоны Үнэт металлын бирж (LBMA)-ээр итгэмжлүүлсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн баталгаат бүртгэлтэйгээр үйлдвэрлэжээ. Тус бүтээгдэхүүнүүд нь сорьц өндөртэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан үнэт металл гэдгээрээ онцлогтой юм.
2026-04-08

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын эхний танилцуулгыг сонсжээ

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуул­гыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлө­лийн ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27- ноос дө­рөв­дүгээрсарын 03-ны хооронд орон даяар зохион бай­гуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх та­нилцуулга мэдээллийг уг хурлаар сонсов.
2026-04-08

“Ухаалаг засаг-2” төслийг орон нутгийн харилцаа холбоог сайжруулахад чиглүүлэх нь

“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн нэгжийнхэн хөрөнгө оруулагч тал болох Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойманаар ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, дараагийн шатны хамтын ажиллагаагаа хэлэлцжээ. Тодруулбал, “Ухаалаг засаг-2” төслийн хөрөнгө оруулалтыг хаана илүүтэй төвлөрүүлэх талаар санал солилцсоны дүнд орон нутгийн харилцаа холбооны хүртээмжийг сайжруулахад чиглүүлэхээр болсноо мэдээлэв.
2026-04-08

Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсан зөрчлийн 68.4 хувь нь орон нутагт гарчээ

Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг судлахад дийлэнх хувийг нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл барьсан зөрчил эзэлж байгааг прокурорын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил жилээс жилд нэмэгдэх болжээ. Ийм хэрэг 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.
2026-04-08

Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс хоёр дахь сардаа өсжээ

Хүнсний бараа, бүтээгдэхүүний индекс нь жижиглэнгийн үнээс илүүтэй түүхий эдийн өртгийг хянадаг аж. Хэдий тийм боловч дайны улмаас эрчим хүч, тээврийн зардал, бордооны үнэ өсөж, Ормузын хоо­лойгоордамжих үр тариа болон бусад түүхий эдийн тээ­вэрлэлттасалд­­сан нь цаашид ч хүнсний инфляц удаан хугацаанд үр­­гэл­жилж магадгүйг харуулж байна гэж шинжээчид он­­цолжээ.
2026-04-08

Нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиг лахтай тэмцэх санаачилгыг эхлүүлэв

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын XV бага хурал Бразилын Кампо Гранде хотод өнгөрсөн сарын сүүлчийн долоон хоногт болсон билээ. Дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл тус хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон юм.
2026-04-08

3000 тонн нөөцийн махыг тавдугаар сар хүртэл борлуулна гэв

Нийслэлийн хэмжээнд энэ жил 5000 гаруй тонн мах нөөцөлж, хугацаанаас нь өмнө буюу нэгдүгээр сарын 20-ноос борлуулж эхэлсэн билээ. Одоогоор 380 гаруй цэгээр хонины махыг 13, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдаж байна. Иргэдийн хувьд махны чанарт сэтгэл хангалуун ч хүртээмж хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйг албаныхан хэллээ.
2026-04-07

Хүүхэд цахилгаан скүүтер, мопед хэрэглэсэн бол эцэг, эхэд нь хариуцлага тооцно

Цахилгаан скүүтер, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуусын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрх зүйн зохицуулалт, хязгаар­лалтыг энэ сарын 10-наас мөрдөж эхлэхээр болжээ.
2026-04-07

Цагаачдын завь хөмөрч, 71 хүн сураггүй алга болжээ

Ливи улсаас Европыг зорьж явсан цагаачдын завь Италийн эргийн ойролцоо хөмөрч, 71 хүн сураггүй алга болжээ. Улаан өндөгний баярын өдөр буюу энэ сарын 4-5-нд гарсан уг ослын бүсээс аврагчид 32 хүнийг эсэн мэнд гаргаж, хоёр цогцос олсон аж. “Mediterranea Saving Humans” болон “Sea-Watch” байгууллагын мэдээлснээр тухайн цэгийн ойролцоо зорчиж явсан худалдааны хоёр хөлөг онгоц эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.
2026-04-07

Орон нутагт зам, тээврийн ноцтой осол гарч, долоон хүн нас барав

Дорноговь аймгийн нутагт ачааны болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан осол энэ сарын 2-нд бүртгэгдэв. Мөн өнгөрсөн баасан гаргийн 11.00 цагийн орчимд Дундговь аймгийн нутаг Хөтөлийн шар гэх газар автомашин онхолдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Тоёота Ланд крузейр-200” загварын автомашин замын хажуу руу онхолдож, гурван хүн нас барсан байна.
2026-04-07